Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 10
・ 1
Эрх баригч АН, цөөнх МАН хоёр өчигдөрхөн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Бас хэдхэн хоногийн өмнө Засгийн газраа хамтран байгуулах тохиролцоонд хүрсэн. Тэгээд Шийдлийн хэмээх Засгийн газрыг байгуулсан. Олон нийтийн харж байгаагаар асуудал дардан замаар явж байгаа бололтой. Харамсалтай нь хөшигний ард хүндхэн өдрүүд үргэлжилж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Учир нь АН-ынхан ч, МАН-ынхан ч ихээхэн эвгүй байдалд орцгоожээ. АН-ынхан хэд хэдэн тохирооноосоо буцаад байгаа бололтой. МАН-ынхан ч албан ёсоор тодорхой тохироо хийгээгүй аж. Тэд Бага хурлынхаа гишүүддээ болно, бүтнэ бүх зүйл дээр тохиролцсон гэж мэдээлсэн ч үнэн хэрэгтээ тохиролцоо зуун задгай хэвээрээ. Одоо болтол шийдлээ хүлээсэн олон асуудал байгаа гэнэ. Тухайлбал АН-ынхан сайд, дэд сайдын суудал өглөө. Цаашдаа өөр өгөөд байх албан тушаал байхгүй гэж гүрийжээ. Харин МАН-ынхан хамтарсан бол агентлагын дарга, төрийн нарийн бичгийн дарга, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд парламентын суудлынхаа хувь хэмжээгээрээ хувиарлах ёстой гэжээ. Гэтэл хамтрагч АН-ынхан төрийн нарийн бичгийн дарга, агентлагын дарга нар хуультай. Төрийн албаныхаа хуулийн дагуу явна. Ерөнхийлөгч төрийн албаныханыг халж болохгүй гэсэн гэх мэт үг унагаах болжээ. Мөн ялалт аваад баталгаажуулж чадаагүй Дундговь, Дорнод гэх мэт аймгуудын эрх мэдлийг МАН-д өгөхөөр яригдаж байсан. Бас л энэ шийдлээсээ эрх баригчид ухарч байгаа сурагтай. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол МАН-д тохироо ёсоор 7 дэд сайдын суудал өгнө гэж яригдаж байснаа өчигдрийн байдлаар 5 болж хувирсан байна. Үүнээс болж намуудын ойлголцолын харилцаа хүйтэрч эхэлжээ.
Ерөнхийдөө АН ялалт байгуулаад Засгийн газраа бүрдүүлснийхээ дараа өөрийн боловсон хүчнээ халах маш их хүндрэлтэй байгаа бололтой. МАН ч Бага хурлын гишүүддээ гоё зүйл ярьчихаад түүнийгээ биелүүлж чадахгүй зовох байдалд хүрэхээр боллоо.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.