О.Мөнгөншагай: “Хурд” группын барилгын тусгай зөвшөөрлийг цуцална

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 09 сар 24 ・ 9

Хан-Уул дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт Удирдлагын академийн хойд талын их жанжин Д.Сүхбаатарын хөшөө бүхий ногоон байгууламжийг сүйтгэн барилга барьж байгаа юм.

“Хурд”, “Билиг”  компани сургалт үйлчилгээний зориулалтаар барилга барихдаа нийтийн эрх ашиг, Монгол Улсын хууль журмыг зөрчиж байгааг оршин суугчид эсэргүүцэж Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Хот төлөвлөлт хөгжлийн газар, Мэргэжлийн хяналт, АТГ гэсэн холбогдох бүхий л байгууллагуудад удаа дараа хандаж иржээ. Энэ хооронд барилгын ажил эхэлж суурийн цутгалтаа хийж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхэд халдаж байгаа учраас “Академи” хотхоны оршин суугчид өчигдөр Хотын даргад хаягласан уриа лоозон барьж Хангарьд ордны үүдэнд жагслаа. Тэд энэ үеэр НЗДТГ-ын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайтай уулзаж нөхцөл байдлыг танилцуулсан юм. Шаардлагатай бүх газарт 14 хоногийн өмнө СӨХ болон иргэдийн хувиар албан бичгээ өгсөн талаараа иргэдийн төлөөлөл ярихдаа “Барилга барьж буй  газарт “Оргил” рашаан сувиллын эх ундарга байрладаг нийгмийн эзэмшлийн шугам сүлжээ бүхий газар байдаг.  Мөн 1943 онд хийсэн Д.Сүхбаатарын нэрэмжит “Эрдэмд шамдахуй” хөшөөг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 197 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн хамгаалалтад авсан.

 

Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм дүрэмд зааснаар туслах гудамж замын ирмэгээс орон сууцны эдэлбэр газрын улаан шугам хүртэл 70 метрийн зайтай байхаар заасан. Гэтэл барилгыг автозамын голд барих гэж буй нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүсгэж байна. Бид энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг даргад хандахад  барилгын ажлыг зогсоож газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн гэсэн хариу ирсэн.

Хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сард тусгай зөвшөөрлийг цуцална гэдгээ хэлсэн. Гэтэл сонгуулийн дараа барьж эхэлсэн. Түүнийг тодруулж өгнө үү. Хуулийн хэлтсийнхэнтэй уулзахад есдүгээр сарын 15-нд дуусгавар болсон барилгын зөвшөөрлийг сунгахгүй, газрын маргаанаас болоод ажлаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлсэн” гэж тайлбарлалаа.

Харин НЗДТГ-ын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай “Энэ барилга угаасаа цуцлагдах ёстой. Гэхдээ би эрх бүхий албан тушаалтан биш учраас Засаг даргын захирамжаар шийдэгдэнэ.  Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүн, хот байгуулалт хариуцсан орлогчийн хувьд энэ асуудалд эсрэг байр суурь дээр хатуу зогсоно. Сүхбаатарын хөшөөний араар хашаа татаж ногоон байгууламжийг сүйтгэж байгааг газар дээр нь очиж үзсэн. Ер нь тусгай зөвшөөрөл заавал цуцлагдана. Үүн дээр иргэд тайван байж болно.

 

Газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газрын  даргатай уулзаж асуудлыг ярина. Алга дарам нийтийн эзэмшлийн талбайг хашаад авчихдаг байж болохгүй. Үнэхээр норм стандарт зөрчсөн бол барилга барьж болохгүй. Засаг дарга захирамжаа цуцлахгүй бол шүүхэд хандах эрхтэй” гэсэн юм.

“Академи” хотхоны иргэдийн хувьд Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан барилгын зөвшөөрлийг цуцлахгүй бол Ерөнхий сайд, шүүхэд хандана. Бүр болохгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ илэрхийллээ.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 09 сар 27/

    Нийслэлийн 6 дугаар сургуулийн хашаандотор барьж байгаа Авзагын барилгыг эрхийг цуцлаач Шүүхэд, БСШУЯ-д өгсөн боловч асуудал хойшилсоор. Эрхийг цуцлаад байхад барилга баригдаад байгаа Авзагын МЭндбаяр гэж гай байна аа. Өндөр барилга бхариад комиссынхоныг хахуулдаж бахйгаад эрхээ авдаг гашуун туршлаг

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 25/

    Heterhii ih Betonjij, Tsementjsen hot geheesee iluu Eco Baigali baiguulamjaa hugjuulsen hot l bolmoor baigaa um. Hichneen saihan naadamiin tsengeldeh hureelen, tsetserlegjiltiin talbai bailaa daa.

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 25/

    Heterhii undur barilga gazar hudlultiin undur idevhjilttei yed ersdeltei l eddee. Jaahan chicherhiileld l tsuurna l daa. Engiin irged l hohirch uldene dee. Undur hugjiltei geed baidag Japand bol 12 davharaas deesh barilga neg ih baridaggui sh dee. Hugjiliig undur barilga todorhoilohgui l dee. Heterh

    Хариулах
  • ?! / 2020 09 сар 24/

    УБ-т рашаан усаар яах юм, угаасаа л үхлийн хонхор шүү дээ?

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 24/

    яасан даварсан увс хүн бэ? Тусгай зөвшөөрлийг нь цуцал. УБ хотод байдаг ганц рашаан ширгэх дээрээ тулаад байна. Үхсэнийх нь увс улс. Улс дотор улс байгуулаад байгаарай

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 24/

    Хариулах
  • Irgen / 2020 09 сар 24/

    Erunhii saidad handah heregtei.Bileg gedeg kompani akademiin huviin gazriig deeremdeed duuslaaa.ene habiin undur baishinguudiin dunduur yavah hench yavahad hecyy bolsoon.

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 24/

    эхнээс нь авилга авч газар өгсөн, барилгын төлөвлөгөөг баталсан дарга нар хариуцлага хүлээдэггүй юм уу. Зөвшөөрөл аваад барьж байгаа компани хохирох ёстой юу?

    Хариулах
  • Увсын нутгийн зөвлөл / 2020 09 сар 24/

    “Хурд” группын барилгын тусгай зөвшөөрлийг цуцална гэнэ үү, ингэж чадах уу. Үүний ард Увсын бүгд хайрамдах улс байгааш дээ, тэдний эрх мэдэл, санхүүгийн дэргэд, Монгол улсын төр, төсөв юу ч биш шүү дээ ...?!

    Хариулах