16 хүний шинжилгээнд коронавирус илэрч, улсын хэмжээнд 1,137 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 12 сар 28

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр 8,894 хүнд PCR шинжилгээ хийсэн. 16 хүний шинжилгээнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Үүнээс 10 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомтоос илэрсэн бол 6 нь Цэргийн төв эмнэлгийн ажилтнуудаас илэрсэн. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1137 болж, харин дотоодын нийт халдварын тоо 666 боллоо. 

БЗД-ийн эмнэлгийн голомтын халдвар 10-аар нэмэгдэж, 194 болсныг ЭМЯ-ны ээлжит мэдээллээр хэллээ. Улаанбаатарт 16 шинэ тохиолдол нэмэгдлээ. Үүнээс Баянзүрх нэгдсэн эмнэлгийн голомтоос 10 шинэ халдвар илэрчээ. Өчигдрийн байдлаар уг эмнэлгийн голомттой холбоотой нийт  184 тохиолдлыг бүртгээд байсан  юм.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх