Харилцаа ба аав ээж

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 05 сар 01

Кейс: Хүүхэдтэйгээ дандаа уурлаж харилцана. Өөрсдөө ууртай, ядарсан, ачаалал ихтэй учраас хүүхэдтэйгээ бараг л харилцахгүй. Гэвч үүнийгээ анзаарахгүй хүүхдээ ууртай, үгэнд орохгүй, урдаас юм хэлээд байна гэж ярьж байлаа.

Дандаа уурласан, дарамталсан, тушаасан байдлаар харилцаад байхаар хүүхэд зөрүүдэлж эхэлнэ. Надтай гоё харилцах биш гэсэн хандлагыг гаргаж эхэлдэг.

Бусад хүнтэй уурлаж харилцвал урдаас уурладаг, инээмсэглэвэл инээдэгтэй яг адилхан.

Ээж аав нар хүүхэдтэйгээ яаж харилцана хүүхэд эргээд тэгж харилцана. Уур бухимдлаар аливаа зүйлийг шийдэх нь сөрөг үр дүнд хүргэдэг.

Уур хүний үндсэн сэтгэл хөдлөл. Хэн нэгэн рүү уурласан уураа намжаалаа гэж бодоход тэр бухимдлын мэдрэмж нь хүний биед 8 цаг хадгалагдаж байдаг. Тэр бухимдал ямар байдалд хүргэх вэ гэдгийг ээж аавууд ухамсарлах хэрэгтэй. Хүүхэд эргээд аав ээждээ уурлаж чадахгүй байхаараа өөрийгөө өвтгөх, хүүхэлдэйгээ зодох, дүүдээ дургүй болох, өөрийгөө буруутгах, гэрээсээ явахыг хүсдэг.

Тэрийг ухамсарлаад хор уршиг нь ийм байна гэдгийг бодвол уур бухимдлаа зохицуулж чадна. Бухимдлаа зохицуулж чадсанаар хүүхэдтэйгээ эерэг харилцааг хадгална.

Хамгийн зөв гаргалгаа нь аав ээж өөрсдийн уур бухимдлаа гаргах сонирхол, хобби, өөрийн гэсэн цагтай байх юм.

Өөрийгөө ажлаар дарах, урт хугацааны стресстэй байх, хайрлуулж байгаа мэдрэмж авахгүй байхаар, өөртөө хэт их ачаа үүрэх, бусдаас их хамааралтай байх, ажил бүтэхгүй байх гэх мэт олон асуудлаас уурлаж байдаг.

Уурлаад байгаа шалтгаанаа олох хэрэгтэй. Уур олон янзын мэдрэмжийг агуулдаг ба хэрэв энэ байдал урт удаан хугацаандаа үргэлжлэх юм бол хүүхдэд болон өөрт тань маш хортой.

 

Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх