38 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,175 бүртгэгдэж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 12 сар 29

Коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр 14,035 хүнд PCR шинжилгээ хийхэд 38 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод 37, Франфуртийн тусгай нислэгээр ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 1175 боллоо. 

БЗД-ийн голомтоос 36 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Сувилагч хоёр, үйлчлэгч нэг, сахиур зургаа, өвчтөн дөрөв, гэр бүлийн хавьтал 17 бусад хавьтал хоёр байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх