Тагнуулчид эрүүгийн элемент болсоор байх уу

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 01 сар 15

Монголын тагнуулын байгууллагын зорилтыг “Улсынхаа үндэсний язгуур ашиг сонирхлыг тагнуулын аргаар хамгаалах” хэмээн тодорхойлжээ.

Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд манай зарим тагнуулч гадаадынхантай үгсэж, эс бөгөөс өөрсдөө дээрэм тонуул хийн, улсынхаа эрх ашгийг хамгаалах бус, хохироогоод байна уу гэмээр дүр зураг ажиглагдах болов. Хамгийн сүүлд Тагнуулын ерөнхий газрын ахлах ажилтан Г.Доржсүрэн, Сөрөг тусгай ажиллагааны хэлтсийн ажилтан М.Мөнхцогт, Т.Лхагвасүрэн, туслах ажилтан Я.Баярсайхан нар байгууллагынхаа төдийгүй, хамт ажиллагсдынхаа нэр төрийг шороотой хутгаж орхив. Тодорхой хэлбэл, хамгаас хариуцлагатай байх учиртай тэд Тагнуулын байгууллагын тухай хуульд заасан тагнуулын ажилтанд тавих ёс зүй, тусгай үүргээ уландаа гишгээд, өргөсөн тангаргаасаа няцаж, гэмт хэрэгт нэр холбогдов. Тэдэнд холбогдох хэргийг хэдийн шүүхэд шилжүүлсэн. Гэхдээ тэд хэргийн шүүх хурлыг ямар нэг арга саам ашиглан удаа дараа хойшилсоор өнөөдрийг хүрэв. Тагнуулчдын өдүүлсэн хэргийн зах зухаас та бүхэн сонссон л байх.

үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх