Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 15
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай арилжааны банкууд хууль бусаар шимтгэл авч байгаа гэх асуудлаар мэдээлэл хийж шуугиан тарьсан.
Тэгэхдээ О.Магнайг шударга зүйл ярьсных нь төлөө шүүхэд өгч, өдөр бүр цагдаагаас мэдүүлэг өгөхийг шаардаж байгаа гэнэ. Харин тэрээр “энэ хэрэгтэй холбоотойгоор Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн шүүгч С.Төмөрбаатар намайг “дарамталсан” гэх хэрэгт буруутган Чингэлтэй дүүргийн цагдаад өгсөн байна. Өдөр болгон шахуу цагдаагаас ирж мэдүүлэг өгөхийг шаардаж байгаа. Шударга байхыг шаардсан намайг дарамталсан гэж үзэж болохгүй гээд би одоогоор цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөгүй” хэмээсэн юм. Олигархиудын гар хөл дор байдаг арилжааны банкууд тийм ч амар бууж өгөхгүй биз. Тодруулбал, цаанаа асах том хамгаалалттай байдаг банкууд их мөнгө төлөхгүйн төлөө л явах нь мэдээжийн хэрэг. О.Магнайтай үзэлцэж л таарна, тэд өөрсдийнхөө талд шийдвэр гаргуулах оролдого ч хийж таарна. Гэхдээ нэгэн цагт цаазын ял сонсож байсан О.Магнай энэ зэргээс айхгүй л болов уу.
Улстөрийн хэрэгт чихэгдэж, амиа алдахдаа тулж байсан түүнд олигархиудын гар хөл болсон арилжааны банктай үзэлцэх нь бүр ч зугаатай байгаа биз ээ. Өнгөрсөн хэргийг тодруулбал, О.Магнай нь Ж.Батзандан нарын хамт 2008 оны долдугаар сарын 1-нд үймээн дэгдээсэн гол эзнээр тодорч, дээлээ нөмөрсөн хүн.
Энэ хэрэг олон учир шалтгааны улмаас цагаадаж, өдгөө Ж.Батзандан УИХ-ын гишүүн, О.Магнай ШӨХТГ-ын дарга болж мандсан түүхтэй. “Таван хүний амь, энэ хэргийн учир нь хэзээ нэгэн цагт олдоно гэсэн олны үг байдгийг ч энд дурдах нь зүйн хэрэг байх.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.