Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 12 сар 18
・ 5
ШӨХТГ-ын дарга О.Магнайг шулуухан зантай, хэлэх гэснээ шууд хэлдэг нэгэн гэж үнэлэх хүмүүс ч цөөнгүй байдаг. Тэрбээр хууль хэрэгжүүлдэггүй төрийн болон хувийн байгууллагуудтай хатуухан тэмцэж, хариуцлага хүлээлгэдэг нэгэн бөгөөд зарим үед хэт амбийцлаж байгаад өөрөө хуулийн байгууллагад шалгуулах үзэгдэл гардаг. Одоо цагдаад шалгуулж байгаа ч ганц ч удаа очиж мэдүүлэг өгөөгүй гэдгээ тэрбээр хэлсэн юм.
“АСА” циркийн хувьчлалын асуудлаар маргаан үүсгэсэн О.Магнай Соёлын сайд Ц.Оюунгэрэлийг яамтайгаа хамт татан буугдсанд их баяртай байгаа төдийгүй эл үйлдлийг олзуурхаж байгаа аж.
Тэрбээр “АСА” циркийн асуудлаар Ц.Оюунгэрэлд би удаа дараа хандсан. Гэтэл Д.Сумъяабазар гишүүнтэй найз болохоор намайг энэ асуудлаа боль гэж хэлдэг байсан. Би өдрийн гурван удаа сайд руу залгахаар утсаа авахаа болиод бүр зугтаадаг болсон. Харин сая Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр яамтайгаа хамт явах шиг боллоо. Би баяртай байна” гэж ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.