З.Энхболд даргатай АН алзахгүй нь

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 21 ・ 2

2012 онд бүрдсэн пар­ла­ментыг арай зөөлөн, зөр­чил маргаантай асуу­далд хатуу байр сууринаас ханд­даггүй хүн удирдсан бол юу болох байсан бол хэмээн за­рим хүмүүс ярьж байна.

Өөрс­дийгөө сөрөг хүчин гэж итгэчихсэн МАН, албан ту­шаалын төлөө амиа тавихаас наа­гуур зүтгэдэг “Шударга ёс” эв­сэл, ард түмэнд таалагдаж л бай­вал ямар ч асуудлыг мушгин гуйвуулж оноо цуглуулдаг бие даагч гишүүд, асуудлаа ойл­гохгүй атлаа телевизийн ка­мер харахаараа зогсохоо мэдэхгүй ярьдаг од болохын хүс­лэн болсон улстөрчдийг нэг тан­химд цуглуулж тэднээр улс ор­ны эрх ашигт нийцсэн хууль тог­тоомж батлуулна гэдэг хэр баргийн аавын хүүгийн хийх ажил биш юм.

Өнгөрсөн хэд хоногт сайд, дэд сайдын то­милгоо хийж, ард түмэн засгийн сууд­лаар амьсгалсан. Эрээвэр ху­раавар парламентыг энэ хэм­жээнд удирдаж залж байгаа УИХ-ын дарга З.Энхболдыг өн­гө­рөгч долоо хоногийн “Дуу­лиант нөхөр”-өөр нэрлэж бай­на. Түүнийг хэтэрхий хү­чээр шийдэх гэж оролддог, УИХ-ын гишүүдийн ярих хэлэ­хийг хаадаг боодог хэмээн шүүм­жилж байсныг бишгүй олон удаа сонссон ч хэрвээ тэд­нийг ингэж аргамжихгүй бол юу болж дуусдагийг эрхэм ун­шигч та өөрөө ойлгож суугаа биз. Нэгэнт намууд тохироогоо хий­гээд орж ирчихээд байхад сайд нарыг батлах үед хэн нь хэн бэ гэдэг нь харагдаадахлаа.

З.Энх­болд даргын хувьд хэзээ ч хуулиас гажууд шийдвэр гар­гадаггүй улстөрч гэдгээрээ онц­лог. УИХ-ын Дэгийн тухай хуульд заасан хугацааг ягштал да­гадаг, дэмжих дэмжихгүй үг хэлүүлэх гишүүдийн тоог Дэ­гийн тухай хуульд зааснаар мөрд­дөг. Асуудлаа мэдэхгүй бол түүнийг нь шууд ил ца­гаан хэлчихдэг, танхимаа үл хүндэтгэсэн гишүүдийн үнэн мөнийг ч хэвлэлээс айж хургахгүйгээр шууд хэлчихдэг нь 76 “од”-ыг удирдах хүнд л байх ёстой чанар гэлтэй.

Мөн ард түмний төлөөлөл болж суу­чихаад ирцээ бүрдүүлэхгүй, өрөө өрөөндөө тухалчихдаг эр­хэм 76-гийн үнэн төрхийг зу­­раг­тын дэлгэц харж сууж бай­гаад хэлчихдэг нь зарим нэ­гэнд таалагддагүй ч эгэл ир­гэ­дэд энэ зарчмыг нь хүндэлж харьц­даг нь харагдаж байв. Ийм хү­мүүс одоогийн парламен­тад тун цөөхөн. Фракцийн улстөржил­тийг багасгаж, цээжээ дэлдсэн улс­төрчдийн хандыг нь дарж, байх ёстой байранд нь буцааж тавьж байгаарай.

Тэр дундаа АН шиг олон тол­гойтой нам чиг шугамаасаа ух­рахгүй зүтгэдэг улстөрчид л хэрэгтэй. Хэдий чинээ сайн ме­нежер байгаад ч зарим талаараа ха­туу байр суурь баримталдаг, жижиг асуудлыг ч орхихгүй ан­хаардаг удирдагч байхгүй бол бүг­дийг нь аргадна гэхээр хол явах­гүй. Түүнийг АН-ын даргын суу­далд очиход нь ч намынх нь жирийн гишүүд тун ч баяртай байсан гэдэг. Н.Алтанхуяг бүх үеийн дарга нараас яах аргагүй чадварлаг байсан нь үнэн.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Алена Владимировна / 2015 01 сар 12/

    Всего двух дней в неделю для занятий английским языком нам вполне хватит, чтобы ребенок или взрослый с любого уровня знаний достиг достойных знаний английского языка.
    Вы будете гордиться своим ребенком! от 100 гр/ч
    099 400 79 46
    Алена Владимировна
    Киев.
    Бровары.


    Хариулах
  • Алена Владимировна / 2015 01 сар 05/

    Всего двух дней в неделю для занятий английским языком нам вполне хватит, чтобы ребенок или взрослый с любого уровня знаний достиг достойных знаний английского языка.
    Вы будете гордиться своим ребенком! от 100 гр/ч
    099 400 79 46
    Алена Владимировна
    Киев.
    Бровары.


    Хариулах