Хууль зүйн сүүлийн хоёр сайдын тулаан эхэллээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 22 ・ 3
 875dd9b7b81c1970big   Шинэ сайд Д.Дорлигжав Хууль зүйн сайдад нэр дэвшиж, яригдаж байх үед Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин 4,0 сая ам долларын төлбөрийн баримтыг өөрийн твиттер хуудаснаа “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авилгын хэмжээ” гэж бичсэн шуугиан дэгдээгээд байгаа.
Энэ асуудлын учир шалтгаан тайлагдахгүй байсаар эцэст нь хуулийн байгууллагаар шалгуулах дээрээ тулаад байна. Тодруулбал, энэ асуудалд нэр холбогдоод авсан Хууль зүйн шинэ сайд Д.Дорлигжав хуучин сайд Х.Тэмүүжингээ АТГ-аар шалгуулна гэдгээ олон нийтийн өмнө зарласан. Тиймээс ч амалсан ёсоор АТГ-т хандсан талаар бид өчигдөр мэдээлсэн билээ.

Д.Дорлигжавын хувьд” Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Намайг сайд дээр яригдаад УИХ-ын дарга санал тавиад  эхлэхэд л Х.Тэмүүжин хүн явуулж энэ суудалд сууж болохгүй гэж шаардаж шахсан. Танидаг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийнхэн гээд олон ч хүнээр намайг ятгуулсан. Ятгаад дийлэхгүй болохоороо миний нэр хүндэд халдаж гүтгэлэг явуулсан. Би ийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Үүнийг хуулийн байгууллагаар нэлээд суурьтай шалгуулна. Энэ зүйл арай хэтэрлээ, хатуудлаа” гэж  мэдэгдсэн. Гагцхүү шалгуулах дээрээ тулсан Х.Тэмүүжин гишүүний хувьд дорвитой тайлбарыг өгөхгүй явсаар өдийг хүрээд байгаа юм.

Тэгвэл Х.Тэмүүжин гишүүнийг энэ талаар удахгүй мэдээлэл хийж, өөрийн байр суурийг илэрхийлэх гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Мөн Д.Дорлигжавыг АТГ-т хандаж байгаа нь Х.Тэмүүжинг баримтгүй, уг асуудалд бүдрэх нь тодорхой болохоор ийм үйлдэл гаргаж байна гэж харах хүмүүс ч их байна.

Х.Тэмүүжингийн хувьд шүүхэд дуудагдаж байгаа хоёр дахь сайд асан боллоо. Өмнө нь сайд асан Ц.Нямдорж мөн шүүхэд дуудагдаж байсан билээ.

Юутай ч Х.Тэмүүжин ил гаргасан баримтаа нотолж чадахгүй бол хүнд байдалд орох юм. Д.Дорлигжав ийм шийдэмгийгээр шалгуулж байгаан учир удахгүй тайлагдах биз ээ. 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • jervis / 2014 12 сар 23/

    Temuujin Dorligjav gej ner zaagaagui.Zovhon sejuuriig ni gargasan.Manai tsagdaa,tagnuuliinhniig ajilaa hiihnuu gej ***lgaj baigaa yumshuudee.Uchir oilgohgui mongoloor duursen erguunuudee!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 22/

    huuliin hun bj temuujin buruu um hiisen bol medlegguinh shdee.yaj bagsh bsam um boldoo

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 22/

    zaaval osh khonzon avah geed baigaa yumuu . neg nam baij yaraltsaad yavaj bolohgui yum baihdaa odoonii humuus negel bishee .taltsaad huchee taramdaad ta nart sanal ogsonii hereg garsanguishuu, ***iin amai bodson *****nuud.

    Хариулах