О.Магнай: Ерөнхий сайдыг цалингүй ажилла гэж уриалмаар байна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 24 ・ 9

Хэдхэн хоногийн өмнө эрх мэдлээсээ татгалзаж, даргын зөөлөн сэнтийгээсээ буусан ШӨХТГ-ын дарга асан О.Магнайгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Таныг ажлаа өгсөн цагаас хойш “О.Магнай шинээр нам байгуулах гэж байна” гэсэн таамаг нэлээд дэвшүүлж байна. Одоо ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Шинэ нам байгуулахгүй. Би нэгдүгээр сарын дунд үе хүртэл амарна. Тэгээд Үйлдвэрчний эвлэлийн ажлаа хийнэ.

-Та ажлаа хүлээлгэж өгөхдөө “Би төрийг цэвэрлэнэ. Төрд цэвэрлэгээ хэрэгтэй” гэж хэлсэн. Хаанаас тэр дундаа хэнээс цэвэрлэгээгээ эхлүүлэх гэж байна вэ?

-Дарга байх сайхан. Улсын машин унаж, гар утасныхаа төлбөрийг төлүүлдэг. Гэхдээ би зарчмаасаа хазайхыг хүсэхгүй байна. Хуйвалдаж, нэгнийгээ албан тушаалд томилдог хүмүүстэй ажиллаж чадахгүй. Ёс зүйгүй, зарчимгүй төрд дасч байх шиг байна. Тиймээс төрд яах аргагүй цэвэрлэгээ хэрэгтэй. Харин хаанаас, хэнээс эхэлж төрийг цэвэрлэхийг тухайн цагт нь харах хэрэгтэй. Энэ талаар урьдчилж яримааргүй байна.

-“Нэгдүгээр сарын 1 гэхэд шатахууны үнийг буулгана. Чадахгүй бол ажлаа өгнө” гэж та хэлж байсан. Одоогоор шатахууны үнэ буураагүй байна. Цаашид шатахууны үнэ буурах боломжгүй учир та ажлаа өгсөн юм уу. Шатахууны үнийг буулгах боломж бий юү?

-Шатахууны үнийг буулгах бүрэн боломж бий. Энэ асуудлаар би Газрын тосны газрын даргатай ярьсан. Ерөнхийдөө буулгах талаар ярилцаж байгаа гэсэн. Нэгдүгээр сарын 1-нээс үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоохоор шийд гарсан гэж ойлгосон. Шатахууны компаниуд Сингапурын биржээр үнэ тохирох гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, зах зээлийн горимд шилжиж байна гэсэн үг. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд түүхий нефтийн үнэ 50 хувиар буурсан. Дэлхий даяар шатахууны үнэ хямдарч байгаа учир энэ жил аялал жуулчлал өмнөх жилүүдээс илүү нэмэгдэх хандлагатай байна. Учир нь онгоцны зардлын 3/1 нь шатахууны төлбөрт зарцуулдаг байдаг. Дэлхий дахинд ийм хөдөлгөөнд орж байхад яагаад Монгол хөдлөхгүй байна вэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд ам.долларыг зах зээлийн ханшнаас хамаагүй багаар Монголбанкнаас авч байсан. Тэгэхээр шатахууны үнийг буулгах боломж байна.

-Ард иргэдийг эдийн засгийн хямралаас гаргах арга замыг иргэн хүний хувьд хэрхэн харж байна вэ. Энэ зөв гарц байж чадах уу?

-Нийгэмд учирч буй бүх дарамт ард түмний нуруун дээр буудаг. Ард түмний өмнөөс үг хэлсэн хүн бүрийг популизм хийж байна гэдэг. Харин ч улстөрчид 2008 онд гэрлэсэн хүмүүст, төрсөн хүүхдэд мөнгө өгч өөрсдөө популизмыг жинхэнэ утгаар нь хийсэн. Тэр ч бүү хэл ботгонд хүртэл мөнгө өгч байсан удаатай. “Эх орончоороо уралдаад яах вэ” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн. Харин ч одоо хэн нь илүү эх орон ч вэ гэдгээ үзэх цаг. 1997 оны Азийн хямралын үеэр Солонгосын парламентын гишүүд цалингүй ажиллаж байсан. Украинд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь цалингүй ажиллаж байна. Парламентын гишүүдийн 50 хувь нь цалингаасаа татгалзаж байна. Ерөнхий сайд нь албаны ажилд унадаг машиныхаа дугуйг сольж өвлийн дугуй тавихдаа өөрийнхөө мөнгөөр авч байна. Энэ бол эх орон ч үзэл юм. Тиймээс ийм хүнд нөхцөлд Ерөнхий сайдыг цалингүй ажилла гэж би уриалж байна. Гар утасныхаа төлбөрийг өөрийнхөө мөнгөөр төлөх хэрэгтэй. -

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 12 сар 25/

    ajil sain hiisen humuus yaagaad ajilaa amarhan ogood bn . uls toriin daramt baidagiin bolov uu.

    Хариулах
  • Naidaj bn / 2014 12 сар 24/

    Uneheer iim er zorig gargasan huniig eh oronch hun de.Magnaig unen setgeleesee demjij bn.Shine yerunhii said hyamraliig uuruusuu ehelj urialan magnaigiin urialgiig demjin gedegt naidaj bn

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 24/

    Манайхан чинь УИХ-д,дарга сайд болчихвол ханаж цадахаа больчихдог,улс эх орноо хөнжил дотроо л боддог нөхдүүд дээ.

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 24/

    монголд эдийн засгийн хямралгүй жил гэж байсан юм уу, яасан дуу******ггүй хямрал вэ

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 24/

    монголд эдийн засгийн хямралгүй жил гэж байсан юм уу, яасан дуу******ггүй хямрал вэ

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 24/

    yg unen tegj chadahg eh oronch ers garj ireh heregtei bn ene yvdald ****** heregtei aih heregui negdiiiiii

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 24/

    Magnaig demjij bna

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 24/

    zuv zuv Magnai ...erunhii said ch bish 76 saiduud bugd tsalingui hesen hugatsaand ajilj bolno shuu dee ...bugdeerei turuus tursun bayachuud ...! tsalingaar tutahgui humuus dee

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 24/

    Маш зөв санал б/на дэмжиж б/на Ерөнхий сайд өөрчлөлтийг өөрөөсөө эхэлнэ гэдэгт итгэж б/на

    Хариулах