2015 онд Монгол Улс өрөө нэмэх бололтой

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 02

   ur06-625x351 Улиран одсон 2014 он улстөрийн амьдралд онцлог содон үйл явдлуудаар дүүрэн жил байлаа. Монголын Улсын эдийн засаг хямарсан гэдгийг эх баригчид хүлээн зөвшөөрч Н.Алтанхуягийн тэргүүлсэн “Шинэчлэлийн” Засгийн газрыг огцруулж Ч.Сайханбилэгийн “шийдлийн” Засгийн газрыг байгуулав. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимаа бүрдүүлэхдээ УИХ-д суудалтай бүх намуудыг урьж сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байсан МАН-аас зургаан сайд томилогдсон. Тэд улс эх орны эрх ашгийн төлөө аргагүйн эрхэнд хамтарч, үүсээд байгаа нөхцөл байдлыг даван туулахын тулд зөвшилцөх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа.

         Хамтарсан Засгийн газар өмнөх танхимаасаа нэг их наяд төгрөгөөр тасарсан төсөв, 30 хувиар унасан төгрөгийн ханш, 14 хувьтай инфляци, хоосорч байгаа валютын нөөц, 10.6 их наяд төгрөгийн өрийг өвлөж авсан. Иймд арга буюу тэд ирэх оны төсвийг 1 их наяд төгрөгөөр тодотгох шаардлагатай болж хэмнэлтийн арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Гэвч энэ нь багагүй эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Ялангуяа төсвийн байгууллагын орон тоог 15 хувиар цөөлөх шийдвэрийн хүрээнд олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, тусгай сангуудыг татан буулгах ажлыг эхлүүлээд байгаа нь маш их эсэргүүцэлтэй тулгарч байгаа.  Нэгэнт үүссэн хямралыг даван туулахын тулд хэмнэхээс өөр арга байхгүй, хэмнэхдээ аль болох цөөн хүн ажлаас нь халж, хохирол багатай даван туулах шаардлагатай. Гэтэл энэ байдлаараа төсвийн байгууллагын ажилтнуудын цалин удахгүй тасалдаж эхэлнэ гэдгийг эх сурвалжууд баталж байгаа.
                             Засгийн газрыг хамтарч байгуулсан намууд нэг зүйл дээр тохирч байгаа нь бараг батлагдаж байна. Энэ бол төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар нэмж бонд гаргах тухай асуудал юм. Одоо Монгол Улсын өр ДНБ-ний 53 хувьтай тэнцэж байгаа. Энэ хэмжээг 60-70 хувьд хүргэх нь зүйтэй ингэж байж дунд хугацаанд эдийн засгийн тэлэлтээ хадгалж гарна гэсэн тооцоог тэд хийж байгаа ажээ. Гэхдээ одоо бонд гаргавал худалдан авах эрэлт нь маш бага, хүү өндөр, хугацаа богино байх болно. Монгол улсын зээлжих зэрэглэл таагүй байгаа ийм нөхцөлд бонд гаргах нь тийм ч сайхан санаа биш. Харин тавантолгойн хөрөнгө оруулагч тодорч гэрээ байгуулах болсон нь зах зээлд хүргэж байгаа хамгийн сайн мэдээ болж байгаа, мөн Оюутолгойн гэрээг гацаанаас гаргавал Монгол улсын зээлжих зэрэглэл сайжирна. Тиймээс хоёр том асуудлаа шийдсэний дараа бонд гаргах нь оновтой гэсэн шийдэлд эрх баригчид хүрсэн байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх