Эдийн засаг сайжрахгүй жилийн төсвийн тодотгол

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 04

Шинэ он гарснаар манай улс энэ жил олох орлого, зарцуулах мөнгөнийхөө хэмжээг өөрчлөх гэж байна. Энэ оны төсвийг тодотгож, орлого, зарлагаа дахин тооцоолох шаардлагатай гэж Засгийн газар үзэн 2015 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм.

Энэ тухай ажлын хэсгийн төвшинд өнөөдрөөс хэлэлцэж эхлэхээр төлөвлөжээ.
 
Энэ оны төсвийг парламент батлахдаа төсвийн орлого бүрдүүлэгч гол нэр төрлийн эрдэс баялаг болох зэс, нүүрсний олон улсын

захзээл дээрх үнийн хэлбэлзлээс төсөвт учирч болзошгүй эрсдлийг бууруулах зорилгоор тэнцвэржүүлсэн үнэ, зах зээлийн үнийн зөрүүгээс үүсэх орлогыг Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр тусгасан. Түүнчлэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах замаар төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа бөгөөд Засгийн газраас орлогын нэр төрөл бүрд шинжилгээ хийж  макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, татварын бааз суурь, хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээ, олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас зарласан ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний үнийн таамаглал зэргийг нарийвчлан судалж учирч болзошгүй эрсдлийг харгалзан тооцоолжээ.
 
Ингээд Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,159.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.8 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,599.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 439.2 тэрбум төгрөг буюу ДНБ- ий 1.8 хувь болохоор батласан юм.
 
Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Монгол Улсын 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс нэг их наяд гаруй төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд энэ онд ч эдийн засгийн нөхцөл байдал сайжрах төлөв ажиглагдахгүй байгаа юм. Иймд энэ оны төсвийн орлогыг бодитойгоор  тооцох, батлагдсан хэмжээг бууруулах зайлшгүй шаардлага бий болжээ. Энэ оны батлагдсан төсвийн орлогыг бодитойгоор дахин төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож, төсөвт тусгах зорилгоор төсвийн тодотголыг боловсруулжээ.
 
Мөн Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд батлагдсан. Төсвийн тухай хуульд “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх тохиолдолд тодотголын төслийг боловсруулна", “Орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж, төсвийг тэнцвэржүүлнэ” гэж заасан. Үүнийг үндэслэн Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
 
Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийн дээд хэмжээг 719,655.0 тэрбум төгрөгөөр батлуулахаар тодотголд тусгасан байна. Мөн хуулийн тавдугаар зүйлд заасан Монгол Улсын төсвөөс 2015 онд төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах төсвийн хэмжээг ч өөрчилсөн байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 7,203.4 сая төгрөг, УИХ- ын дарга 27,327.9 сая, Ерөнхий сайд 74,865.1 саяыг зарцуулах тооцоог гаргасан байна.
 
Энэ тухай төсвийн 33 ерөнхийлөн захирагчийн төсвийн мэдээллийг хүснэгтээс авна уу.

 

Монгол Улсын төсвөөс 2015 онд төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах төсвийн хэмжээ

 

д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/
1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
Урсгал зардал
7.203.4
7.203.4
2 Монгол Улсын Их Хурлын дарга
Урсгал зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
27,327.9
25,175.3
2,152,6
3 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга
Урсгал зардал
722.2
722.2
4 Улсын дээд шуухийн Ерөнхий шүүгч
Урсгал зардал
3.902.7
3.902.7
5 Шуухийн ерөнхий зөвлөлийн дарга
Урсгал зардал
54.779.9
54.779.9
6 Хүний эрхийн ундэсний комиссын дарга
Урсгал зардал
849.5
849.5
7 Улсын ерөнхий прокурор
Урсгал зардал Хөрөнгийн зардал
19,285.1
17,445.0
1,840.1
8 Ундэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
Урсгал зардал
2.531.6
2.531.6
9 Монгол Улсын Ерөнхий аудитор
Урсгал зардал
10.022.5
10.022.5
10 Авлигатай тэмцэх газрын дарга
Урсгал зардал
9.927.7
9.927.7
11 Санхүүгийн зохицуулах хорооны дарга
Урсгал зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
3,654.2
2,550.8
1,103.4
12 Төрийн албаны зөвлөлийн дарга
Урсгал зардал
630.7
630.7
13 Үндэсний статистикийн хорооны дарга
Урсгал зардал
8.224.3
8.224.3
14 Сонгуулийн ерөнхий хорооны дарга
Урсгал зардал
950.2
950.2
15 Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга
Урсгал зардал
683.4
683.4
16 Монгол Улсын Ерөнхий Сайд
Урсгал зардал Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
74,865.1
68,762.9
1,133.2
4,969.0
17 Монгол Улсын Шадар сайд
Урсгал зардал Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
110,690.7
88.481.8
  1.  4,540.0
18 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Урсгал зардал Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
16,995.8
11,740.1
4,037.0
1,218.8
19 Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
Урсгал зардал Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
80,285.8
59,883.7
6,989.5
13,412.6
20 Гадаад хэргийн сайд
Урсгал зардал Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
54.022.1
50,437,1
3,550,0
35.0

 

21 Сангийн сайд
Урсгал зардал
Дотоод эх үүсвэрээс олгох зээл Хөренгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт Засгийн газрын гадаад төслийн зээлийн үндсэн төлбөрт Засгийн газрын дотоод зээлийн үндсэн төлбөрт
3,069,624.9
1,041,208.6
63,471.8
61,935.3
28,736.6
1,727,548.8
141,400.6
5,323.3
22 Хууль зүйн сайд
Урсгал зардал Хөрөнгийн зардал
394,645.2
366,502.9
28,142.3
23 Зам тээврийн сайд
Урсгал зардал Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
214.153.7
10,072.7
75,779.2
128.301.8
24 Батлан хамгаалахын сайд
Урсгал зардал Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
197,533.5
184,955.2
5.037.1
7.541.2
25 Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
Урсгал зардал Үүнээс:
Сургуулийн өмнөх боловсролын тусгай
зориулалтын шилжуүлэг
Ерөнхий боловсролын тусгай зориулалтын
шилжуүлэг
Соёлын үйлчилгээний тусгай зориулалтын
шилжүүлэг Дотоод эх үүсвэрээс олгох зээл
Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
1,102,275.1
966,288.0
246,795.3
522,666.7
42,335.6
20,837.2
105,603.9
9,546.0
26 У ул уурхайн сайд
Урсгал зардал Хөрөнгийн зардал
18,350.8
8,957.2
9,393.6
27 Хунс, хөдөө аж ахуйн сайд
Урсгал зардал
Дотоод эх үүсвэрээс олгох зээл Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
140,320.3
93,073.6
2,100.0
18,877.9
26,268.8
28 Хөдөлмөрийн сайд
Урсгал зардал
Дотоод эх үүсвэрээс олгох зээл Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
159.614.8
140,687,8
13,000,0
5,347.0
580.0
29 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
Урсгал зардал
Үүнээс: Хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээний тусгай зориулалтын шилжүүлэг Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
370.905.4
361.173.5
6,554.1
7,312.3
2,419.6
30 Эрүүл мэнд, спортын сайд
Урсгал зардал
Үүнээс: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тусгай зориулалтын шилжүүлэг Нийтийн биеийн тамирын тусгай зориулалтын шилжилэг
Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
624,080.9
508,257.1
101,970.6
10,257.8
52,184.7
63,639.2
31 Әрчим хүчний сайд
Урсгал зардал Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
57,687.7
25,242.0
16.543.4
15.902.4
32 Аж үйлдвэрийн сайд
Урсгал зардал
Хөрөнгийн зардал
Дотоод эх үүсвэрээс олгох зээл
18,114.9
5.013.4
2,101,5
11,000,0
33 Барилга, хот байгуулалтын сайд
Урсгал зардал
Үүнээс: Газрын харилцаа, кадастрын тусгайзориулалтын шилжүүлэг Хөрөнгийн зардал
Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал
69,720.0
12,373.5
7,014.7
32.651.3
24.695.3
Зууны мэдээ
М.Ган

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх