2015 онд 1 тэрбум ам.долларын зээл авах төсөл өргөн барилаа. Өр нэмэхгүй гэсэн байрь сууриа МАН-ынхан хамгаалж чадах уу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 04
 

    өрМонгол Улс дахин өр зээл авахаас өөр гарцгүй болжээ. Учир нь эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд 1 тэрбум ам.долларын зээл авах ёстой гэж эрх баригчид шийджээ. Ингээд 2015 оны төсвийн тухай хуульд тодотгол хийхээр болж. Уг төсөлд 1 тэрбум ам.долларын зээл авах асуудал тусгагдсан байна. Энэ долоо хоногоос эхэлж асуудлыг ярина. 1 тэрбум ам.долларын зээл авах ёстой гэсэн төслийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар боловсруулж. Сангийн яам ийм санал гаргасан бололтой. Удахгүй хэн ийм санал гаргасан нь тодорхой болно.

    Оны өмнөхөн УИХ-ын хаалттай хуралдаан болсон. Бүх мэдээлэл нууц үлдсэн. Уг хурлаар өр нэмэхээс өөр аргагүй гэж эрх баригчид ярьсан бололтой. Уг нь МАН-ынхан Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орохдоо томоохон асуудлыг тохиролцсон гэж мэдээлсэн. Түүний нэг нь өр нэмэхгүй. Хэрэв өр нэмбэл Засгийн газраас гарна гэж ярьцгаасан. Ер нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар анхны яриа тохирооноосоо алхам тутамдаа л ухарч байгаа. Түүний нэг нь өр нэмэхгүй гэж МАН-ынхантай тохирчоод 2015 онд өр нэмэхээр шийдлээ. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  “Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэлсэн ярьсанаасаа ухраад байвал МАН-ыг Засгаас гарахаас өөр аргагүй байдалд хүргэнэ” гэж мэдэгдсэн юм.

    Сонирхолтой нь МАН-ынхан өр нэмэхгүй гэж 2 жил улс төр хийчихээд одоо өр нэмэх хуулийн төсөл оруулаад ирэхээр дэмжих нь уу? үгүй юу? гэдэг л бүхний анхааралд байна. Хэрэв дэмжвэл рейтингээ л унагана.

    Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцоруулбал МАН дараагийн Засгийн газарт орохгүй гэж бүлгийн дарга С.Бямбацогт нь олон удаа мэдэгдсэн. Яг цагаа тулаад ирэхээр МАН орсон. Харин бүлгийн дарга С.Бямбацогт нь байр сууриа хадгалж Засгийн газарт ороогүй. Одоо ч гэсэн МАН Засгийн газарт орсон нь буруу гэсэн байр сууриа баримталж байгаа нь оны сүүлийн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгнээс нь тод харагдсан. МАН Засгийн газарт орж болохгүй гэж мэдэгдсэн хоёр дахь хүн нь МАН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар. Энэ талаараа тодорхой байр суурь илэрхийлж, Засгийн газарт орохын эсрэг байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Харин МАН-ыг Засгийн газарт орохын эсрэг байсан гурав дахь хүн Ц.Нямдорж. Тэрээр маш хүчтэй байр сууриа илэрхийлж олон түмний дунд дуулиан дэгдээсэн.

 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх