59 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдав

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 07 сар 07

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 59 тохиолдол шинээр батлагджээ.

Илэрсэн тохиолдлуудын

  • 30 нь Улаанбаатар хотод,
  • 29 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 929,543 болж нэмэгдэв.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Дархан-Уулд гурав, Дорноговьд нэг, Орхонд найм, Ховдод тав, Өмнөговьд ес, Увсад гурав бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 127 хүн эдгэрсэн бол одоогоор 744 хүн хяналтад байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх