Ерөнхий сайдад О.Баасанхүү шаардлага хүргүүллээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 06 ・ 6
baasankhuu
 

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэв.

Тэрээр “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий олон улсын жишигт нийцсэн үйлчилгээтэй байхаар төлөвлөсөн. Үүний дагуу бүх ажил явагдаж байсан ч Засгийн газрын шийдвэрийн улмаас зориулалтыг нь өөрчилсөн. Гэхдээ тус барилгыг зориулалтын дагуу ашиглахаар болоод байгаа. Улсын Их Хурал 2015 оны төсвийн тодотгол хэлэлцэж буй энэ үед тус барилгыг эмнэлгийн зориулалтаар тохижуулж, ашиглалтад оруулахад шаардагдах зардал төсвийг Монгол Улсын 2015 оны төсөвт оруулах асуудлыг Засгийн газраас өргөн барих ёстой. Энэ шаардлагыг өнөөдөр Ерөнхий сайдад өргөн барина.” гэв.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглалтад оруулвал 3, 4 шатлалын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх 250 ортой эмнэлэгтэй болох боломж бий. Түүнчлэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий оношлогооны төвтэй болж, жилд 2000-3000 хүнд яаралтай тусламж үзүүлж, найман өрөө бүхий мэс заслын төв нь 1000-2500 хүнд үйлчилж, 100.000-200.000 хүнд ниймгийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болно гэдэг тооцоог мэргэжлийн хүмүүс гаргаж өгсөн хэмээн сэтгүүлчдэд танилцуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 01 сар 18/

    Sain baina oroi l uunees ehelj ene tur ulsiig doroituuljb.gaa atrium daisnuudtai temtseh tsagn bolson irsen b.na shuu arduudaa temtsetsgeeye yunaas ch ailgui ur huuheduudiinhee tuluu

    Хариулах
  • ggg / 2015 01 сар 18/

    uih- arai gaigui hi ene nuhur yum shig baina

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 10/

    Уул нь маш зөв санаа.. Гэхдээ Тэмүүжин, Алтанхуягийн үед сайн ********даж, болохгүй бол арднийтийг уриалж өлсгөлөн ч болов зарлаж тэмцэхгүй яасан юм бэ. Одоо бүр ПОДВАЛЬ-д нь шорон барьсан гээ биздээ... Сайн тэмц.. АРД ТҮМЭН дэмжинэ...

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 09/

    маш зөв үр дүнгийн үзтэл тэмцээрэй амжилт

    1
    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 08/

    маш зөв сайн тэмцээрэй. чи шударга учраас ялна

    1
    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 07/

    hotin toyd emleg tohrohgui ****anhuu min mashini sogsool baihgui olon ergelt iren mashin hungeed butehgyi yma olon talaas n sain bodij uzeech

    Хариулах