АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Эрхэмбаярыг түр томилов

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 07

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Оюундарь өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан дараагийн генсекийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхийлөгчийн амьдрах орчин ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ломбын Эрхэмбаярыг томилжээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оюундарь шинээр томилогдсон Л.Эрхэмбаярт тамгаа гардуулж баяр хүргэлээ. Тэрээр, “Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг гурван жилийн хугацаанд хашлаа. Энэ хугацаанд чамгүй амжилттай ажилласан. Энэ амжилтыг маань үргэлжлүүлэн авч явах танд баяр хүргэе” гэв.

Мөн шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр Ц.Оюундарьд хүндэтгэл үзүүлж, цаашид намын ажлыг нэр хүндтэйгээр авч явах болно гэдгээ хэлсэн юм.

Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг дараагийн ҮЗХ-ны хурлаар жинхэлэн батламжлах юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх