Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 09
・ 11
Эдийн засгийн хямралаас яаж гаргах вэ гэдэг дээр төр удирдаж байгаа эрхмүүд янз бүрийн арга саам хэлэлцэж байгаа хэрнээ хэрэгжүүлж байгаа нь огтхон ч үгүй.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ээжүүд, хүүхдүүдэд хатуурхаж халамжаас өгдөг хэдэн бор цаасыг нь хасна, танана гэж ярьсан нь эцэг, эхчүүдийг босгоход, эсэргүүцэл илэрхийлэхэд хүргэсэн билээ.
Харин гишүүд өөрсдөөсөө эхлэж төсвөө таная, бүсээ чангалъя, ард түмнийгээ хохироохгүй байя гэсэн уриалгыг Ерөнхийлөгч гаргасан бөгөөд үүнийг нь эрхэм гишүүд ч дагахаа андгайлсан юм. Тэгвэл Ерөнхий сайд нэгэн уриалга гаргажээ. Тэрбээр “УИХ, Засгийн газрын гишүүддээ уриалах нь 9911-тэй дугааруудаа зарж, халамж нэн шаардлагатай хөхүүл болон жирэмсэн эхчүүддээ тусалцгаая” гэжээ. Ийнхүү гишүүдийн 9911-тэй дугаарын үнэ ханш навс унаж, худалдаж авах мөнгөтэй хүн ч олдохгүй болоод байгаа аж.
Эх сурвалж: www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.