40 хувь гэдэг “дөнгө”

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 09

Засгийн газар өрийн таазыг 70 хувьд хүргэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч дахиад л олонхийн дэмжлэгийг авч чадсангүй.

Өрийн таазыг нэмэгдүүлэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Харин энэ хууль УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-ын дэмжлэгээр өөрчлөлт оруулах хамгаалалттай.

 

Өнгөрсөн хугацаанд Н.Алтанхуягийн Засгийн газар хоёр ч удаа өрийн таазыг нэмэгдүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Харамсалтай нь тухай бүртээ цөөнхийн дэмжлэгийг авч чадалгүйгээр буцаагдсан билээ. Тиймээс шинээр байгуулагдсан Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-д суудалтай намуудтай нэгдэж, “зөвшилцлийн” Засгийн газар байгуулсан. Ингээд зөвшилцсөн учраас өрийн таазаа нэмэгдүүлэхээр УИХ-д гурав дахь удаагаа хуулийн төсөл өргөн барилаа. Гэсэн хэдий ч МАН-ынхан дахиад л энэ хуулийг эсэргүүцсэнээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал Засгийн газарт буцаагдаж байна.

 

Уг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар өрийн таазыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагуудыг эрхэм гишүүдэд дахин дахин тайлбарласан. Өрийн таазаа нэмэгдүүлэхгүй бол бид ОУВС-ийн “Стэнд бай” хөтөлбөр лүү орохоос өөр аргагүй болно. Цаашлаад хямралын эсрэг юу ч хийж чадахгүй гараа хумхиад суухаас өөр аргагүй болно гэдгийг учирласан. Хямралыг дагаж биш, сөрж давахын төлөө өрийн таазыг нэмэгдүүлж, Засгийн газарт ажил хийх боломжийг нээж өгөөч гэж гуйсан. Харамсалтай нь Ерөнхий сайдын хэлсэн үг, тайлбар МАН-ын гишүүдэд нөлөөлсөнгүй. Тэд үзэл бодолдоо үнэнч байж, Монгол Улс өрөө нэмэгдүүлэхгүй байх нь илүү чухал гэж үзлээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх