Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 09 сар 06
Боловсролын лектор хүссэн сургуульдаа тэнцэх амжилттай эссэ бичихэд анхаарах 5 зүйлийн талаар ийн зөвлөж байна.
1. Эссэ-ний эхний 2-3 өгүүлбэрүүд хамгийн чухал. Hook- дэгээ гэж нэрлэдэг энэ хэсэгт та бүтэн эссэ-г тань цааш үргэлжлүүлж унших сонирхол төрхүйц байхыг эрмэлзээрэй.
2. Эрдмиийн зэрэг associate буюу ерөнхий эрдмийн зэрэг мөн бакалавр зэрэг горьлон сурах бол: одоо болон ирээдүй цаг дээр ихэвчлэн бичигдэх нь элбэг. Өөрийн хүсэл тэмүүлэл, ирээдүйд хичээж бүтээх хүсэл тэмүүлэл цаашдын хэтийн зорилго … гэх мэт
3. Мастер болон түүнээс дээш зэрэг хүсч сурах бол өнгөрсөн болон одоо ирээдүй цаг. Өнгөрсөнд та юу хийж бүтээсэн өмнөх эзэмзсэн мэргэжил, ажилласан туршлага мөн одоо юу хийж байгаа. Цаашид мэргэжил зэрэг ахуйлан сураад юу хийж бүтээх төлөвлөгөөтэй байгаа талаар дурдах нь элбэг.
4. Яагаад тухайн улс, тухайн сургуулийг сонгосон, таны хүсэл мөрөөдөлтэй яаж холбогдож байна вэ ?.
5. Яагаад таныг олон тэрбум залуусаас онцгойлж сонгох ёстой вэ гэдгийг зөв онцгоос эссэ-ний агуулагт тусгах.
Ингээд тухайн баг хамт олонд өөрийн онцлог, өсөж төрсөн орчин өөрийн давуу талууд багт та юу авчирч чадах вэ гэдгээ илэрхийлээрэй. Сайн сайхныг бусдад хүсч, зорьсон зорилготой тэмүүлэлтэй байхад бүх сайхан хүсэл тань биелэлээ олноо.
Боловсролын лектор О.Цацрал
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.