Хүүхдийг утас, зурагт үзүүлэх нэг өдрийн зохистой хэрэглээ

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 09 сар 07

1.  0 - 2 насанд зурагт, утас үзүүлэхээс зайлсхийх (Энэ үед тархины эсийн хөгжил хамгийн хурдтай явагдаж байгаа)

2.  3 - 4 насанд өдөрт 15-20 минут (Хийсвэр сэтгэлгээ, хэл ярианы хөгжил, шинийг танин мэдэх хамгийн оргил үе)

3.  5 - 6 насанд өдөрт 15-50 минут (Хүүхдэд итгэл үнэмшил тогтож, аливааг даган дуурайх үе)

4.  6 - 7 насанд өдөрт 35-50 минут (Анхаарал төвлөрөлт тогтох, үүрэг хариуцлага бий болох үе) Энэ хэм хэмжээг хязгаарлаж тохируулаагүйгээс хүүхдийн хэл яриа, сэтгэхүй, нийгэмших дадал, бие бялдрын хөгжил аажим аажмаар доголддог. Хүүхэд өдөрт дунджаар 2 цаг зурагт үздэг бол дэлгэцийн хараат болох, 4 цаг буюу түүнээс дээш үздэг бол донтолт үүсэх шалтгаан. Дэлгэц, утасны донтолт нь архины, тамхины донтолттой яг ижил нөлөөг тархинд үзүүлнэ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх