Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 09 сар 09
・ 1
ХҮҮХДИЙГ ЭРТ УНТУУЛАХЫН ТУЛД:
1. Хүүхэд нэгэнт 23:00, 00:00 цагаас унтдаг болсон бол тэр цагийг огцом урагшлуулах үр дүн бага байдаг. Тиймээс унтах цагаа 10'-аар урагшуулах дүрэм үр дүнтэй байдаг. Тухайлбал хүүхэд нэгэнт 00:00 цагаас унтдаг болсон бол,
Даваа 23:50
Мягмар 23:40
Лхагва 23:30
Пүрэв 23:20
Баасан 23:10
Бямба 23:00
Ням 22:50
Даваа 22:40
Мягмар 22:30
Лхагва 22:20
Пүрэв 22:10
Баасан 22:00
Бямба 21:50
Ням 21:40
Даваа 21:30 ингээд 2 долоо хоногтоо хэвийн цагтаа ямар нэг стрессгүйгээр шилжих боломжтой шүү. Эрт сэрэхийг яг үүнтэйгээ ижил зарчмаар яваарай.
2. Шөнийн нойр чанартай байхын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
• Хүүхэд унтахаас доор хаяж 2 цагийн өмнө зурагт, гар утас, дэлгэц үзэхгүй байх
• Оройн хоолыг хэт илчлэгтэй байхаас татгалзах
• Унтахаас доор хаяж 2 цагийн өмнөөс амттан, чихэрлэг зүйлс идэхгүй байх
• Унтахаас өмнө амьсгалын дасгал хийх, бие биесээ тэврэх, урмын үг хэлэх, үлгэр домог ярих гэх мэт тогтмол хийдэг 1 зүйлтэй байвал бүүр сайн шүү.
Эрт унтаж эрт сэрдэг, өглөөний цайгаа заавал уудаг дадалдаа эргэн шилжээд хүрээд ирээрэй хүүхдүүд минь.
Өглөөний цай, нойрны чанар маш чухал шүү.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.