Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 09 сар 11
Хүүхдийн боловсрол болоод төлөвшилд эцэг эхийн үүрэг оролцоо хамгийн чухал, бүр хамгийн чухал шүү.
Таны хүүхэд хэн болох вэ гэдэг нь эцэг эхийн анхаарал, хайр халамж, хоорондын харилцаа, эцэг эхийн боловсролын төвшин гээд олон зүйлээс хамаардаг.
Нялх байхаасаа эцэг эхийн найдвартай хамгаалалт, хайрыг мэдэрч өссөн хүүхэд сэтгэл санааны хувьд амгалан, тайван, орчиндоо итгэх итгэлтэй байдаг. Тухайлбал ингэж өссөн хүүхэд сургуульд нь хүргэж өгөхөд уйлах нь ховор, уйлсан ч амархан тайвширч, аав ээж минь удахгүй буцаж ирж авна гэдэг итгэлтэй байдаг. Ингээд бодохоор та "хүүхдийнхээ бага насанд хэр их цаг гаргана" тэр хэмжээгээрээ хэн болох суурийг нь бэлдэж өгсөн гэсэн үг.
Түүнээс биш өрөө дүүрэн тоглоом худалдаж авснаар та сайн аав, сайн ээж болдоггүй. Түүний оронд ганцхан ширхэг үлээдэг бөмбөлөг аваад хагартал нь хамт харилцаж тоглодог байвал та хүүхэддээ цаг гаргаж байна гэсэн үг. Хэчнээн ажилтай ч орой хүүхдээ унтахад нь богинохон нэг шүлэг, үлгэр уншаад өгдөг бол та сайн аав. Хүүхдийнхээ яриаг анхаарч сайн сонсдог бол та сайн аав, ээж.
Хүүхдийн зохиолч, Сэтгэл судлаач, А. Найгалмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.