Өсвөр насы хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 09 сар 12

Хүүхдүүд энэ үед үе тэнгийнхэнтэйгээ идэвхтэй , тогтмол харилцаж , хамтран ажиллах сонирхолтой байдаг. Мөн өөрийн нийгмийн байр суурийг ухамсарладаг үе.

Энэ насны нэг томоохон онцлог нь хүүхдүүд өөрийгөө том хүн болсон гэж мэдэрдэг учир эцэг эхээс аль болох хамааралгүй байх гэж хичээж, томчууд шиг хувцаслаж, биеэ авч явахыг эрмэлздэг. Хүүхдүүд бага насандаа бүхнийг таньж мэдэх гэдэг шигээ өсвөр насандаа бас амьдралыг бие даан таньж мэдэх асар их хүсэл сонирхолтой байдаг. Ийм байдлаасаа болж зарим үед асуудал үүсгэх тохиолдол ч байдаг.

Иймээс эцэг эхчүүд тэднийг хүүхдээрээ байна, том болоогүй байж гэх мэтээр шүүмжилж, зааварлаж заахын өмнө юун түрүүнд тэднийг сонсох, дотоод ертөнцийг нь ойлгох, хүүхдээ нээлттэй ярилцах нөхцөл боломж олгодог байхад ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Тэднийг аль болох ойлгохыг хичээ, хүсэл сонирхолыг нь дэмж, магадгүй үнэхээр болохгүй зүйлд татагдаад байгаа нь ажиглагдвал шууд хориг тавих биш харин өөрөөр нь учир шалтгааныг нь ойлгуулахыг оролд харин та итгэлтэй зөвлөгч нь бай.

Энэ насны хүүхдэдээ зааварлагч шүүмжлэгч биш та харин дотны найз шиг нь байж чадвал маш олон эрсдэлээс хүүхдээ урьдчилан сэргийлж аварч чадна.

Буруу үлгэр дуурайлал болсон нийгэм, найз нөхөд, мөн цахим орчинд маш бага хараа няналтан дор хүүхэд чинь ганцаараа л сониучирхан зогсоно. Бүх зүйлийг мэдэхийг туршиж үзэхийг хүснэ харин тэдэнд зөв чиглүүлэгч хамгаас хэрэгтэй. Зарим талдаа бага насны хүүхдэдээ анхаардгаас ч илүү ярилцах, тэдэнд дэмжлэг үзүүлж ойлгож өгөх, цаг гаргах нь чухал.

Магадгүй таниас асуумаар байсан үед нь та анзаараагүй үл тоосноос болоод таны хүүхэд ахиж танд тэр нандин зүйлээ, тулгамдсан том асуудлаа ярихаас зайлхийхэд хүргэдэг. Ер нь аль ч насны хүүхдэдээ тодорхой цаг зарцуулах нь эцэг эхчүүдийн хамгийн хариуцлагатай үүрэг юм . Бид инхэндээ энэ тал дээр алддаг, хүний хүүхдээс дутаахгүй хувцаслах юмсан, эдлүүлж хэрэглүүлэх юмсан гэсэн материаллаг хэрэгцээндээ ихэнх анхаарлаа зориулдаг.

Гэвч хамгийн чухал зүйл бол таны хүүхдийн хүсэл сонирхол сэтгэл зүй. Хамгийн анх сайн болсон хөвгүүн, түүнд таалагддаг охины талаар, таны хүүхдийг хамгийн их шархлуулсан, гомдоосон тэр мөчүүдийн талаар хамгийн сайн мэдэж хуваалцах ойлгох естой дотно туслагч бол эцэг эхчүүд юм шүү!!! Магадгүй одоо ч таны хүүхэд таниас асуумаар лавламаар түмэн асуудалтай байвч намайг ямар сонсох бишдээ гэж улам цаашилсаар байгаа юм биш биз!!!

Хүүхдийнхээ байр сууринд оч! Түүний оронд бодоод нэг үзээрэй! Та өсвөр насандаа хамгийн том дэмжлэгийг хэнээс хүлээдэг байсан бэ? Ямар байгаасай гэж хүсдэг байсан бэ?

 

Сэтгэл зүйч Д.Намуунзаяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх