Охид хөвгүүдийг маш их цохиж байгаа харагддаг. Хөвгүүд зодуулсаар байдаг

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 09 сар 14

Доорх дүрмүүдийг хүйсээс үл хамааран баримтлуулаарай:

1.Өөрийгөө

2.Бусдыг

3.Эд зүйлсийг хүндэлнэ ( өвтгөдөггүй, өвтгөхийг зөвшөөрдөггүй)

Жишээ: 1 Ч.амайг өөр хүүхэд цохиод байна (эмэгтэй хүүхэд байсан ч хамаагүй). Тэр хүүхдийн гарыг бариад цохих боломж битгий олго, багшдаа хэл,..... .зөрүүлж цохь гэвэл илүү том асуудал үүсэх боломжтой.

2.Нөгөө хүнд таалагдахгүй байгааг харах эсвэл хэлэх үед өөрийнхөө үйлдлийг болих

Хашхирах үед бусдын чихийг өвтгөдөг. Тиймээс юм хэлэх гэж байгаа бол хажууд нь ойртож очоод хэлээрэй, чам руу анхаарч харахыг хүлээгээрэй.... гээд яаж болохыг хэлэх

3.Анги танхим дахь дундын эд зүйлсийг эвдэх, шидэх үед нөгөө хүүхдийг болиулах( өөрт нь хэлэх, багшид хэлэх..)

Гэртээ ч тэр энэ бүх дүрмүүдийг гэр бүлээрээ баримтлаарай. Та өөрөө зодож цохиод байвал хүүхэд таны гаргаж буй үйлдлийг сурна.

 

Сэтгэл зүйч Г.Хулан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх