Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 09 сар 18
Эмч Б.Бямбабаяр параах зөвлөгөөг сошиал хуудсаараа дамжуулан өглөө.
Уучлаарай. Ингэлээ гээд бизнест нь нөлөөлчихгүй байлгүй зарим хүмүүсийн. Гэхдээ Хэлэхгүй бол болохгүй нь ээ. Юм болгонд сайн болон муу тал байдаг. Нийтээрээ хуйлраад байгаа учир Сайн, муу аль аль талаас нь бодож үзэж байгаарай л гэж Тарвас сайн уу гэвэл сайн.
Гэхдээ тэнд юу юу агуулагддаг вэ?
-Үндсэн найрлага нь 92% ус,
-8% нь эрдэс амин дэм.
150 грамм тарвасны шүүсэнд агуулагдах эрдэс амин дэмүүд:
-Калори: 45.6,
- Өөх тос: 0.2 гр,
-Холестерол: 0 мг,
-Натри: 1.52 мг,
-Нүүрс ус: 11.5 гр
-Эслэг: 0.6 гр,
-Витамин С: 12.3 мг,
-Кали: 170 мг,
-Кальци: 10 мг,
-А аминдэм: 865 ОУН,
-Ликопен: 6,890 микрограмм
Хэрвээ анзаарсан бол энд УУРАГ байхгүй. Өөх тос 0,2гр маш бага гэсэн үг.
Энүүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр Бүтэн 5 хоног ямарч уураг авахгүй, Өөх тос хангалттай авч чадахгүй. Нэг ёсны МАЦАГ.
ГОЛ САНАА НЬ: ЦӨС ЯЛГАРАХГҮЙ!
Хожмын эрсдэл: Цөсний замын үрэвсэл, өтгөрөл, чулуу, Чулууны шалтгаант Нойр булчирхайн үрэвсэл. Битгий хэрэглэ гэж байгаа юм биш.
Сөрөг талыг нь бодоорой. Тэртэй тэргүй Өлөн хоосон явж Цөсний хүүдийг ачааллуулдаг байж. Нэмээд ингэж ачааллуулах нь зөв үү. Зөв гэж бодож байвал хийгээрэй. Мэдээж Детокс учир дотор эрхтнүүд сайн угааж цэвэрлэнэ ээ.
Анхааруулга: Дэглэмийг нь барихаар бол: Өмнө нь шинжилгээ Өлөн үеийн САХАР, Бөөрний үйл ажиллагаа өг. Дэглэмийнхээ дараа давтан өгөөрэй. Сахартай хүмүүст ер нь л цээртэй хүнс байна лээ шүү.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.