Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 09 сар 20
Амьдралаа авч явах үгүй хийх хооронд алхмын л зай байдаг. Яриад ойлголцчихож чаддаггүй учраас гомдол нь түрүүлээд байдаг. Сонсох үедээ сонсож, уучлалт гуйх үедээ уучлалт гуйж, бодох үедээ боддог бол өөрчлөлт амархан ирдэг. Бурууг нь түрүүлж олж харж өө хайхаасаа өмнө өөрөөсөө асуугаад тунгаагаад боддог байгаарай.
Хайр харагддаггүй ч мэдрэгддэг. Гэвч мэдэрсэн ч түүнээс ч илүү зүйлийг амьдрал өөрөө нэхэж байдаг…. Амжилтгүй олон хэрүүл биш алдаагаа ухаарч ойлголцдог бие биенээ сонсож хэлж сэтгэлээ уудалж чаддаг харилцаа илүү олон байгаасай.
Эхлээд сэтгэлээ нээгээд ярихад ичээд байдаг. Тийм нэг том гоё дүрийг бий болгочихоод хичнээн хүч хүрэхгүй байсан ч хичээгээд л сэтгэл өвдөж гомдож, уйлмаар байсан ч тэвчээд л байдаг. Гэхдээ хэнд ч хэцүү үе сэтгэл эмзэглэм, тэнхээ дутах үе гэж байдаг
. Хүйсийн хувьд эрчүүд үргэлж дотроо бодож, дотроо туулж, дотроо бачимдаж байдаг. Ямар сайндаа уул шиг дүхийх түшигтэй хүнийг аав гэнэ гэж шүлэглэхэв дээ… / хааяа яахав бодлоо хэлээд сэтгэлээ дэвтээчихдэг байгаарай, хоорондын харилцаа дэндүү алсарчихаас өмнө/ Хоёр талын хичээл зүтгэл, бодол санааны нэгдэлээр гэр бүл бүрэн бүтэн, хамтдаа жаргалтай байх юм. Гэр бүлийн харилцаанд хэний ч буруу тэр чигтээ байдаггүй.
Алдаатай бол хоёулаа л алдаатай. Гэр бүл зөвхөн элэг бүтэн гэсэн ойлголтоор хязгаарлагдахгүй. Хамтдаа сэтгэл ханамжтай, зорилго мөрөөдлөөр дүүрэн, баяр хөөртэй, бие биендээ хамгийн дотно хэрэгтэй, юугаар ч нөхөж орлуулж болшгүй орон зай, хайр байдаг. Биенээ гомдоочихвий гэж бодлоо дотроо бодож, хичээл зүтгэлээ өөрөө л гаргаад байвал сэтгэлдээ асар хоосон сэтгэл зүйн хувьд хөндий байдаг.
Түүнийг бодох төдийд дүүрч, сэтгэлээр унах үедээ дэмжлэг хүсч болох хүнийг хань гэдэг. Үргэлж жаргалтай байх боломжгүй ч хэнээр ч сольж болохгүй тийм нэг аз жаргал бол чиний гэр бүл юм шүү! Аав нь аав байж ээж нь ээж байдаг гэр бүл хамгийн тайван.
Сэтгэл зүйч Д.Намуунзаяа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.