"Хүүхэд ханиад хүрсэн үед ХӨЦ будаатай шөл өгвөл эдгэрэлтийг дэмжинэ"

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 10 сар 09

Хөц будаа- Pearl barley Хөц будаа нь УАУ-ы хальст үрийн аймагт багтдаг нь одоо шинжлэх ухааны бүхэл үрийн гэх тодотголтой дүйцэж байна.

Хөц будаа нь:

Сэрүүн хөнгөн чанартай

Бадган шарыг арилгах үйлдэлтэй үүнийг задлавал:

1. Тамиржуулах

2. Уруу арилгагч хийн үйлдлийг сайжруулах буюу гэдэсний дүүрэнгэ арилгана, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна, өтгөний гарцыг нэмэгдүүлнэ.

3. Цэрийг ховхлох

4. Хүүхдийн ханиадны эхэн болон дунд үед хэрэглэх

5. Астмийг дарж амьсгалыг уужруулах

6. Хоолойд цэр тээглэхийг гаргах

7. Өөхийг шууруулах зэрэг үйлдэлтэй.

Зөвөлгөө:

1. Өөрсдөө болон хүүхэд тань ханиад хүрсэн үедээ адууны махтай хөц будаатай хар шөл хийж уугаарай.

2. Уушги шимжүүлэх зорилгоор ханиад хүрээгүй үедээ үнээний сүүнд хөц будаа чанаад зөгийн балаар амтлаад идэхэд хүүхдийн ханиаднаас сэргийлж уушгийг чийрэгжүүлнэ.

3. Мэдээж бадган буюу өөхийг шууруулах үйлдэлийг ашиглан жин барьж байгаа хүмүүс хөц будаатай янз бүрийн хоолоо хийгээд идчихнэ.

4. Хөц будаагаар бас уушгиа тэтгэх бресс хийж болно /Заавал цагаан будаа байх алба байхгүй болов уу? / Үзэм нь уушгийг шимжүүлэх үйлдэлтэй учир хөц будаандаа үзэмээ хийн цөцгийн тосоороо хутгаад бор сахараар амтлаад идэхэд жин нэмэхгүй бас сайхан дессерт болж чадна,

 

УАУ-ы их эмч О. Очгэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх