Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 10 сар 16
Хонь
Энэ долоо хоногт та бусдын өдөөн хатгалгад амархан өртөх магадлалтай байна. Тиймээс уур хилэнгээ барихыг зөвлөе. Эс бол ялихгүй зүйлээс ямааны гарз болж мэднэ. Хатуу ширүүн үгээ хазаарлаж явахгүй бол ойрын хүндээ насан туршийн шарх үлдээж мэдэх юм. Бүр боломгүй бол байршил, хэв маягаа өөрчлөөд үз. Бизнес эрхлэгчид ширүүн өрсөлдөөнтэй тулгарч магадгүй. Үйлчилгээний ажил эрхэлдэг бол удирдах албан тушаалтантайгаа сөргөөцөлдөх магадлалтай. Машин жолоодох, аялалд явахдаа анхаарал болгоомжтой байгаарай. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байна. Учиргүй ил тод аюул байхгүй ч гэлээ зардлаа хянахыг зөвлөе. Харин эрүүл мэндийн тал дээр жижиг асуудлыг ч үл тоомсорлож болохгүй.
Үхэр
Та зарим нэг таагүй нөхцөл байдлын гэрч болох магадлалтай. Гэхдээ та үүнийг зохицуулж чадахгүй. Санхүүгийн зөв төлөвлөлт хийх шаардлагатай байна. Үргүй зардал гаргахаас зайлсхий. Эс бол амлалтаа биелүүлж чадахгүй хүнд байдалд орж магадгүй. Энэ долоо хоногт олон нийтийн үйл ажиллагаанд оролцож магадгүй. Долоо хоногийн хоёрдугаар хагасаас санхүүгийн асуудалдаа бодолтой ханд. Өнгөрсөн үетэйгээ зууралдсаар байтал урагшлах чадваргүй болоод байгаа юм биш биз. Өшөө хорсол, таагүй дурсамжаа мартаж, уучлахыг хичээгээрэй. Шинэ баяр баясгаланг хүлээн авахын тулд өнгөрснөөсөө сал. Нэгэнт өөрчлөх боломжгүй зүйлийн талаар ахин дахин улиглан ярих хэрэггүй.
Ихэр
Таны итгэлтэй байдал бизнесийн хамтрагчид чинь таалагдана. Эрч хүчээ бүрэн дайчил. Таны эерэг хандлага эв найртай харилцааг бий болгож, ажилд тань сайн үр дүн үзүүлнэ. Нууц задруулах магадлалтай найдваргүй хүмүүстэй асуудлаа бүү хуваалц. Санхүүгийн хувьд урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой долоо хоног. Эрүүл мэнддээ анхаарал хандуулж, ажил амралтаа зохицуулаарай. Хань ижилдээ сөрөг хандахгүйг хичээгээрэй. Байдаг л зүйл мэт хэвшсэн бол энэ байдлаа аль болох хурдан таягдан хаяхыг зөвлөе. Ганц бие хүмүүс сэтгэл хөдлөлөө хэт барих хэрэггүй. Өнгөрсөнд тохиолдсон зарим нэг бүтэхгүй явдал танд чөдөр тушаа болдог бололтой. Өөртэйгөө ярилцах цаг гаргаж, нээлттэй байгаарай.
Мэлхий
Өөрийн чадвараа харуулах шинэ боломжууд гарч ирнэ. Удаан сунжирсан төслөө дуусгаж чадна. Санхүүгийн асуудлаа шийдэхдээ ул суурьтай, тайван хандахыг зөвлөе. Гадаадад амьдардаг хамаатан саднаасаа таатай мэдээ хүлээж авч магадгүй. Энэ долоо хоногт найз нөхөд, хамаатан садантайгаа харилцаа сайтай байна. Тэдний тусламж дэмжлэгээр олон зүйлийг амжуулж чадна. Та эргүүлээд гэр бүлдээ зориулж чадах бүхнээ зориулаарай. Олон нийтийн арга хэмжээнд оролцож, шинэ романтик харилцаа үүсгэж магадгүй. Эрүүл мэнд сайн, долоо хоногийн турш эрч хүчтэй байна. Хүмүүсийн дээрэнгүй хандлагаас болж стресстэж магадгүй. Аливаа харилцааны хамгийн чухал хүчин зүйл нь хүндэтгэл гэдгийг санаарай.
Арслан
Ажил мэргэжлээрээ ахиж дэвших илүү сайн боломжийг олж авахын тулд шаргуу хичээл зүтгэл гаргах шаардлагатай болно. Таныг зөв замд чиглүүлэх хэд хэдэн сайхан боломж гарч ирнэ. Олон боломж дундаас сонголтоо зөв хийгээрэй. Хайр дурлалын харилцаа маш сонирхолтой байна. Хосууд хүсэл тэмүүлэл дүүрэн байна. Харилцаагаа сэргээх сэтгэл догдлуулам зүйлсийг хамтдаа төлөвлө. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ оройг хамтдаа өнгөрүүлэх нь таныг тайвшруулна. Гэр бүлийн гишүүдийн амжилт таны баяр баясгалангийн эх үүсвэр болно. Гэр бүлээрээ аялахад тохиромжтой. Ганц бие арслангууд хүссэн хүнээ олохгүй бага зэрэг тэвчээргүйтэж магадгүй. Аз жаргалтай ганц бие байх нь заримдаа бүхнээс илүү гэдгийг санаарай.
Охин
Энэ долоо хоногт сайн үр дүн үзэхийн тулд нэлээн шаргуу ажиллах шаардлага гарна. Таны ажил бизнес өргөжин тэлнэ. Санхүүгийн байдал тогтвортой байна. Суралцах, ном унших, өөрийгөө хөгжүүлэхэд цагаа зарцуул. Хамтран ажиллагсадтайгаа ноцтой зөрчилдөж магадгүй. Гэр бүлийн хүнтэйгээ ч бас үл ойлголцохгүйн тулд завгүй хуваарийнхаа хажуугаар романтик мөчийг зохицуул. Харилцаагаа сайжруулахын тулд өөрийн зүгээс чадах бүхнээ хийгээрэй. Зохицуулах боломжгүй аливаа зүйлд муйхарлан хандалгүй чаддаг хүнд нь хандаарай. Зөв удирдамж, өөр үзэл бодол таныг зөв замд оруулах болно. Ганц бие хүмүүс ажлын байран дээрээ романс үүсгэж магадгүй. Нөхөрлөлөө илүү ахисан түвшинд гаргаж болох ч хэт яараад хэрэггүй.
Жинлүүр
Асуудал шийдвэрлэх явцад аливаа саад бэрхшээл гарч магадгүй. Энэ үед алгуурлалгүй, хурдтай шийдвэр гаргах нь цорын ганц гарц гаргалгаа байна. Өмнөх хүчин чармайлтууд тань үр дүнгээ өгч, амжилтад хүрч чадна. Санхүүгийн байдал тогтвортой байна. Удаан хүлээгдсэн төлбөр тооцоогоо хааж чадна. Та нарын зарим нь ажлаа солиж магадгүй. Олон зүйлийг болгож бүтээх гэж явсаар танд санаа тавьдаг хэн нэгнийг гомдоож магагүй. Аливаа бэртэл гэмтлээс болгоомжил. Хайр дурлалын харилцаанд хэт ихийг зориулж, буулт хийснээр стресстэж, бухимдаж магадгүй. Илэн далангүй харилцаа нь асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв зам. Бодит бус хүлээлтээс зайлсхий. Хүн бүр төгс биш гэдгийг санаарай.
Хилэнц
Шинэ зүйл туршиж, амьдралдаа зарим нэг өөрчлөлтийг хийхэд тохиромжтой долоо хоног. Мэргэжлийн хувьд та цаашид өсөн дэвшиж, олон шинэ боломжуудтай таарна. Санхүүгийн байдал сайжирна. Найзуудынхаа тусламжтайгаар долоо хоногийг үр бүтээлтэй өнгөрөөж чадна. Хайр дурлалын харилцаа ч таатай байна. Толгой өвдөх гэх мэт бага сага өвчнийг эмчлэхийн тулд өөртөө цаг гаргаарай. Заримдаа ганцаараа баймаар, хувийн орон зайтай баймаар санагдана. Үүнийхээ хэрээр нөгөө талд хайртай хүндээ ч бас хувийн орон зайг нь гаргаж өгнө гэсэн үг. Бие биеийнхээ хэрэгт хэт их хөндлөнгөөс оролцож, юм бүрийг өөрийнхөөрөө няцаах нь харилцааг сүйтгэхээс цаашгүй.
Нум
Энэ долоо хоногт таны ажил гайхалтай бүтэмжтэй байж, сэтгэл ханамжийг авчрана. Зөн совин, мэдрэмжиндээ итгэхэд алдах зүйлгүй. Янз бүрийн арга хэмжээний нэгээр тогтохгүй олон урилга хүлээж авч, сонголт хийх шаардлагатай тулгарна. Таны ажил бизнес улам л өргөжин тэлнэ. Хайр дурлалын харилцаа сайн байна. Хосууд хүүхэдтэй болж магадгүй. Жижиг гэлтгүй баярт зүйлийг хамтдаа тэмдэглэж, харилцаагаа бэхжүүлээрэй. Амьсгалын замын өвчин, арьсны өвчин, ходоод, цусны даралт зэрэг эрүүл мэндийн болзошгүй асуудлаас болгоомжил. Өнгөрсөнд тохиолдсон таагүй үйл явдлын шархаа эдгээж, сэтгэл хөдлөл гэх ачаа тээшнээсээ салах цаг болжээ. Ганц бие хүмүүс хостой болох гэж яарах хэрэггүй.
Матар
Шинэ саналууд сэтгэл татам санагдаж болох ч яаран шийдвэр гаргах хэрэггүй. Гарааны бизнест хамтран ажиллах санал танд ирж магадгүй. Үүнтэй холбоотойгоор санхүүгийн асуудал хурцаар тавигдана. Шинэ ажилд орох, хайртай хүнтэйгээ учраа олох зэрэгт найз нөхдийнхөө дэмжлэгийг авна. Ходоод өвдөхөөс сэргийлж, зөв хооллолтын дэглэм баримтал. Энэ долоо хоногт хувиа хичээсэн зан үе үе хөдөлнө. Хайртай хүн тань халамжтай хэдий ч давхар шаардлага тавьснаар харилцаанд хагарал үүсч магадгүй. Гэр бүлийн харилцаа тийм ч жигд биш байна. Би төвтэй эгогоо хаяж, хайр дурлалаа бэхжүүлэх шийдлийг олоорой. Ганц бие хүмүүс эргэлзээ тээнэгэлзээ дунд байна. Аливаа харилцаанд тэвчээр хамгийн чухал гэдгийг санаарай. Өөртөө анхаарал халамж тавьж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөө.
Хумх
Энэ долоо хоногт хилийн дээс давах, орлогоо нэмэгдүүлэх азтай боломжууд гарч ирнэ. Тиймээс та үйл хөдлөлөө ухаалгаар хянаарай. Шаргуу хөдөлмөрлөсний дүнд орлого нэмэгдэх боловч дараа нь түр зуурын уналт бий болно. Ухаалаг хөрөнгө оруулалт хийхэд буруудах зүйлгүй. Хайртай хүнийхээ тусламжтайгаар сэтгэл санаа өөдрөг байна. Тэр танд эдийн засаг болоод сэтгэл санааны томоохон дэмжлэг үзүүлнэ. Таны эрүүл мэнд сайн байгаа ч ужиг хууч сэдрэхээс болгоомжил. Гэр бүлийнхэндээ санаа тавь. Та бусдын мэдрэмжинд хайхрамжгүй ханддаг хүн юм. Ойр дотны хүнийхээ сэтгэлийг шархлуулахгүйг хичээгээрэй. Ганц бие хүмүүс онцгой хэн нэгнийг олох магадлалтай. Гэхдээ ганц бие статусаа алдах гэж яарах хэрэггүй.
Загас
Энэ долоо хоногт гадаад эх үүсвэрээс нэмэлт орлого орж ирж, санхүүгийн байдал сайжирна. Гэхдээ шинэ хөрөнгө оруулалтад болгоомжтой хандаарай. Хариуцлагатай байж, удирдагчийн зарчмаар ажиллаж чадвал бусдад хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ. Таны эрүүл мэнд маш сайн байгаа ч олон төрлийн хоол хүнс хольж хэрэглэхгүйг хичээгээрэй. Ерөнхийдөө та зөв замаар явж, эерэг ирээдүй рүү урагшилж байна. Өөрийн сул талаа хүлээн зөвшөөрч, алдаанаасаа суралцаж чадвал сайн. Хайр дурлалын харилцаанд тэвчээрийг эрхэмлэ. Ганц бие хүмүүс хэт өндөр хүлээлтээ бууруул. Хүн гэдэг төгс бус, хайр гэдэг сохор билээ. Мэдрэмжээ дага. Бусдад найдаад байлгүй, юуг өөрчилмөөр байна, тэрийгээ өөрөө шууд хийж эхэл.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.