"Oвъёос ямар хүмүүст тохирдог вэ?"

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 10 сар 19
Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд турах, галбиржих, эрүүл байх гэсэн шалтгаанаар овъёос хүмүүүсийн өдөр тутмын хэрэглээнд эрс ихэссэн нь ажиглагддаг. 7 хоногийн овъёосны дэглэм хүртэл бүсгүйчүүд дунд дэлгэрээд байгаа. Тэгвэл уламжлалт анагаах ухаанд овъёосны талаар юу гэж дурдсаныг сонирхуулая.
Овъёос нь хальст үрийн аймагт багтах бөгөөд АУДҮ-т "Үст арвай"- Thick-shelled barley гэж нэрлэдэг.
Овъёос нь сэрүүн, хөнгөн чанартай бадган, шарыг арилгана гэж өгүүлсэн байдаг.
Үүнийг дэлгэрүүлбэл овъёос нь сэрүүн, хөнгөн чанартай тул:
 
1. Хийн билэг чанар давамгай хүмүүст тохиромжгүй
2. Нойр муутай, нойргүйддэг хүмүүст тохиромжгүй
2. Хэхэрч, санаа алдамтгай болсон хүмүүст тохиромжгүй
3. Толгой эргэж, чих шуугидаг хүмүүст тохиромжгүй
4. Үе мөч, яс янгинаж өвддөг хүмүүст тохиромжгүй
5. Хавантай хүмүүст тохиромжгүй
6. Голын хийтэй хүмүүст тохиромжгүй
7. Ойр ойрхон шээс нь хүрдэг хүмүүст тохиромжгүй
8. Хоолны шингээлт удааширсан, аюулхайд цанхайдаг хүмүүст тохирохгүй идээ юм.
Ямар хүмүүст тохиромжтой вэ?
1. Шарын билэг чанар давамгай хүмүүс
2. Өтгөн хатаж байгаа хүмүүс
3. Элэг цөсний өвчтэй хүмүүс
4. Хэт залхуу хүрэх болсон хүмүүст тохиромжтой идээ юм.
Иймд хүн бүхэн турна, галбиржина гэж өдөр бүр, өглөө бүхэн овъёос идэх нь хэтийдсэн хэрэглээ юм.
Зөвөлгөө:
1. Овъёосыг хавар, намрын улиралд хэрэглэх нь илүү тохиромжтой.
2. Тохиромжгүй гэж дурдсан идэх бол шарын цаг /11:40-15:40/-т идвэл зохимжтой. Хийн цаг /03:40-07:40, 15:40-19:40/-т идэх хэрэггүй.
3. Өөрийн өвөрмөц чанар болон таргалалтын хэлбэрээ тодорхойлж овъёосны дэглэм барь!
4. Эрүүл мэндээ 1т тавьж эрүүлээр жингээ бууруулж галбиржаарай. Аливаа зүйл хэмжээг нь тохируулваас тус болж хэмжээнээс хэтийдвэл гэм буюу хор болдог.
АНХААРУУЛГА: АУ-ны номонд овъёосыг хөнгөн, сэрүүн билэг чанартай гэж өгүүлснийг үндэслэн миний бие өөрөө хэрэглэхэд тохирох, тохирохгүй хүмүүс гэж ангилал гаргасан тул өөрсдийн сонголтоор хэрэглээрэй. Таны эрүүл мэнд таны сонголтонд багтдаг.
УАУ-ны их эмч: О.Очгэрэл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх