Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 11 сар 22
Толгой нь бадганы орон буюу аливаа үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үйлдэлтэй. Хэрэв хүйтэн салхиар удаан хугацаанд үлээгдэж явбал толгойн хий буюу
• Толгой эргэх
• Чих шуугих
• Хамраас байнга ус гоожих
• 2 хөмсөгний хооронд дүүрч өвдөх
• Шүд янгинаж өвдөх
• Мартамхай болох зэрэг шинж илэрнэ.
Мөн дов тойрсон 7 нүх тэр юу вэ гэдэг шиг толгойд таны 4 мэдрэхүйн үйл ажиллагаагаа явуулж буй эрхтнүүдийн үйл ажиллагаа муудаж эхэлснээр дараах шинж илэрч болно.
• Нүднээс нулимс гоожих, аргах, хуурайших, олон цавчилна
• Чих хүржигнэж дуугарах, хоосон мэт санагдана
• Хамар битүүрч ус их гоожно
• Буйл хавдана, шүд лугшиж өвдөнө
Хэрэв малгай өмсөхөөр халуудаад өмсөж чаддаггүй бол танд өвчний урхаг байна гэсэн үг шүү. Эмчлүүлээрэй
Хүндэтгэсэн: УАУ-ы их эмч О. Очгэрэл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.