Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 11 сар 23
Ээж аавтайгаа эвлэрнэ гэдэг бол хамгийн хүнд ажил.
Чи тэднийг бүгдээс илүү мэднэ: хамгийн сайн талуудыг нь ч, хамгийн аймшигтай талуудыг нь ч бас.
Тэд чиний хажууд айж ичилгүй нүцгэлж, жинхэнэ царайгаа харуулдаг байсан учраас, тэгснээ бусдын хажууд шал өөр зүйлсийг нөмөрч, өмсч, шал өөр багуудыг хэрхэн зүүж байсныг нь чи харж байсан учраас, эхлээд үнэн царайг нь харж нэг цочоод, эргээд худал дүрүүдэд нь төөрч нэг цочроод, эцэст нь энэ бүхний гэрч болсныхоо төлөө буруутан болж гэмтсэн балчир зүрх чинь түлэгдсэнээ мартаагүй, ахиж хорсохоос айж байгаа учраас энэ эвлэрэл хамгийн амаргүй байдаг.
Биеийн хур ядаргааг зөвхөн нойргүйдлийн эмээр арилгах уу?
Ямар нэг аргаар унтуулаад л байвал бие тэнхэрч, ядаргаанаас гараад, бүр хүчээ нөөж, бүрэн нөхөн төлжих үү?
Нойргүйдлийн эмчилгээ маш чухал ч гэлээ хавсарга арга болохоос дангаараа биеийг засахгүй.
Бясалгалаар сэтгэлийг бүрэн засах уу?
Mindfulness буюу Бурхан багшийн айлдсан саттипатхана судрын нэгэн зүйл бясалгал, Випассана буюу бас л Бурхан багшийн хийдэг байсан бясалгал, Аръяабалын, амьдрах ухааны, чанадаас хальдаг, халиулдаг, тонилгодог, гэтэлгэдэг бүх баясалгалууд гайхамшгийг бүтээдэг багаж хэрэгслүүд.
Гэхдээ нэг нөхцөлтэй.
Бясалгаач нь юуны төлөө, юуг, хэрхэн баясалгахаа тодорхой мэдэж байгаа үед л энэ багаж зориулалтын дагуу ажиллана.
Ер нь зориулалтын дагуу ашиглаж байгаа ч гэлээ, багажтай болно гэдэг бол байшинтай болчихлоо гэсэн үг биш.
Цогтын Амгалан
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.