Хүүхэдтэйгээ хамтарч зураг зурж бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлээрэй

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 11 сар 27

Хүүхэд аав, ээж болон дотны том хүний оролцоотой тоглох, бүтээлч ажил хийхдээ хамгийн идэвхтэй байдаг. Энэ хамтын оролцооны үе нь ганцаараа зурж будах, тоглож наадах үеэс ч илүүтэйгээр сэтгэхүйг хөгжүүлж стресс тайлж, сэтгэл санааг тайван байлгаж бүтээмжийг өндөр байлгадаг.

Харин та хүүхэдтэйгээ зураг зурах үедээ:

1. Аль болох том цаас сонгоод хоёр талаас нь хамтран оролцох боломжтой байрлал сонгох. (Газар хэвтэх их тохиромжтой байдаг)

2. Хүүхдээр өөрөөр нь зургийн сэдвийг сонгуулах.

3. Та хүүхдийнхээ туслах зураач нь л болно. Өөөрөөр хэлбэл “Зураач аа, би ямар өнгө бэлдэх үү, би аль хэсгийг нь зурахад туслах уу” гэх мэтээр туслах дүрд тоглоно. Ингэснээр хүүхэд тань өөртөө итгэх итгэл нь их болдог.

 

4. Хүүхдийн зурагт туслах үүрэг л гүйцэтгэнэ гэдгийг дахин сануулъя. Тэгж зур, энийгээ зас гэх мэтээр зааварчлаад эхэлбэл хүүхдийн бүтээлч сэтгэлгээ байхгүй болно шүү.

5. Хүүхдийн төсөөллийн зураг бодит биш зүйл ч байж болох учраас “Юу зурчихав аа, энэ одоо юу юм бээ” “Цэвэрхэн зураач” гэсэн үгүйсгэсэн өнгөөр бүү яриарай. Мөн хэн нэгний зурсан зурагтай бүү харьцуулаарай. Тэгвэл хүүхэд “Би зурж чаддагүй” гээд зурах сонирхол нь буурна шүү.

6. Мөн “Ёстой мундаг” гэх мэт хоосон магтаалаас илүүтэй “Энэ удаа шар өнгийг ногоог өнгөтэй хослуулаад бүүр тохирсон харагдаж байна” “Ингэж зурж бас болох нь ээ” гэх мэтээр бодит урамшуулал өгөөрэй. Ингэснээр хүүхэд илүү гярхай, хичээнгүй байж өөрийнхөө хийж буй үйлдэлд төвлөрдөг.

7. Хүүхдийнхээ зурсан зургуудаас өөрт нь таалагдаж байгааг нь асууж байгаад зарим нэгийг нь л гэрийн ханадаа өлгөөрэй.

 

Г. Төмөрзаяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх