Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 12 сар 01
БЗДХ-аас сэргийлэх “Харамсахгүйн төлөө хамтдаа” аяныг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс эхлүүлжээ.
Энэ аяны хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн яриаг цувралаар хүргэж байна. ХӨСҮТ-ийн БЗДХ, ХДХВ/ДОХ тандалт, судалгааны албаны их эмч Г.Отгонжаргал трихомониаз гэх бэлгийн замын халдварт өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл өгчээ.
Трихомониаз гэдэг нь трихомониаз вагенализ гэдэг эгэл биетнээр үүсгэгддэг бэлгийн замын халдварт өвчин. Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсноос 5-15 хоногийн дараа шинж тэмдэг илэрдэг.
Эрэгтэй хүнд шинж тэмдэггүй илэрдэг. Зарим тохиолдолд бэлэг эрхтэн хорсох, ялгадас гарах бэлгийн харилцааны дараа эмзэглэх зэрэг шинж тэмдэг илэрч болдог. Эмэгтэйчүүдэд үтрээнээс шаргал, ногоон өнгийн эвгүй үнэртэй ялгадас гарах, их ялгадас гарснаас болж цавь болон бэлэг эрхтний уруул шархлах зовууртай тохиолдол илэрдэг.
Архагших юм бол эрэгтэйд төмсөг, түрүү булчирхайг үрэвсүүлдэг. Эмэгтэйд умай, умайн гуурс, цаашлаад үргүйдэлд хүргэх аюултай.
Дээрх шинж тэмдэгтэй хүмүүст шинжилгээ хийгээд мазокийн шинжилгээгээр трихомонизын халдвар илэрдэг.
Үүнд үндэслэн эмчилгээнд оруулах шаардлагатай. Эмчлэх хугацаа 7-10 хоног. Эмчилгээ хийж дууссанаас хойш 14 хоногийн дараа дахин шинжилгээ өгч эмчлэгдсэн үгүйг тодотгох шаардлагатай, бүрэн эмчлэгддэг өвчин.
Гэвч дур мэдэн найзаасаа эсхүл эмзүйчээс, эмийн сангаас асууж эмчилгээ авснаас болоод архагшуулах тохиолдол бий. Архагших юм бол эрэгтэйд төмсөг, түрүү булчирхайг үрэвсүүлдэг. Эмэгтэйд умай, умайн гуурс, цаашлаад үргүйдэлд хүргэх аюултай.
Жирэмсэн байхдаа халдвар авбал бага жинтэй төрөх_ дутуу төрөх эрсдэл үүсдэг. Бэлгийн замын халдварт өвчин нь дархлаа тогтдоггүй тул хэдэн ч удаа өвдөж болно. Хэрэв та бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөх юм бол хамтрагчтайгаа хамт эмчилгээ хийлгээрэй. Халдвар авахгүй тулд тохиолдлын бэлгийн харилцаанд орохгүй байж, заавал бэлгэвч хэрэглэж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх хэрэгтэй.
Эх сурвалж: ХӨСҮТ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.