Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 12 сар 06
・ 1
Эмийн чанарын асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хороо хуралдаж эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг хянан шалгах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан ажлын хэсгийн “Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд хийсэн хяналт шалгалт, үнэлгээ”-ний дүнгийн талаарх мэдээллийг сонссон байна.
УИХ-ын гишүүн, хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн:
“Судалгаанаас харахад Монгол Улсад эмийн зах зээл монополь болсон, үнийн өсөлт, гааль дээр мэдүүлсэн мэдүүлэг, иргэдийн гар дээр очиж байгаа эм дунджаар 1.1-1.3 дахин нэмэгдэж очиж байгааг баталсан байна.
Мөн иргэд эмийн борлуулалт, худалдан авалттай холбоотой сэтгэл ханамж байхгүйг удаа дараа батлан харууллаа. Иргэдэд санхүүгийн хүндрэл бага учруулах үүднээс санхүүгийн дэмжлэгийг нэмээд байхад ард иргэд чанартай эмийг боломжийн үнээр авч чадахгүй хэдхэн эмийн компанийг өөхшүүлэн дэмждэг тогтолцоог халах болно. Энэ бол манай түр хорооны бас нэг томоохон ажил” гэж мэдэгджээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.