76-ын уриалга “хурган” дарга нарт халдаасай

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 15
 

Монгол Улсын Төрийн сан алдагдалтай гарч, улс орны эдийн засаг хямарсан гэдэг нь тодорхой болчихсон. Өнгөрөгч арваннэгдүгээр сард баталсан 2015 оны улсын төсвийг нэгхэн сарын дараа тодотгох асуудлыг Засгийн газраас өргөн мэдүүлж нэг их наяд төгрөгөөр орлого зарлагаа танахаар болоод байгаа юм.

Энэ хүрээнд Засгийн газраас оруулж ирсэн халамжийн хавтгайрсан тогтолцоог арилгах, Хөрөнгийн албан татварыг нэмэгдүүлэх асуудал багагүй маргаан дагуулж нийгмийг хоёр хуваалаа. Уг нь Засгийн газрын санал санаачилга зөв байсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Халамж хэрээс хэтэрсэн гэдгийг бүгд мэддэг. Төр сурах гэж хичээж буй залуусыг бэлэн мөнгөөр угжиж, баар, цэнгээний газрыг санхүүжүүлж байсныг ялгаж салгасан Ерөнхий сайдад талархах ёстой.

Гэвч төсвийн үрэлгэн зардлын буруутнаар дандаа эхчүүд, хүүхдүүд нэрлэгдэж, эдийн засгийн хэмнэлтэд эмзэг давхарга нь өртчихсөн нь буруудсан юм. Уг нь эрх барьж буй дарга нар өөрсдөө хэмнэлт хийж ард түмэндээ үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Гэтэл цалин авахгүй ч гэсэн албан тушаалдаа үлдмээр байна хэмээн улайрч байгаа нь шүүмжлүүлэх шалтгаан болсон хэрэг. Хурган дарга нарын машинд татвар ногдуулж, орлогчийн албан тушаалыг байхгүй болгож чадахгүй атлаа хүүхэд, эхчүүдээ ад үзлээ хэмээн баахан улстөржив. Гэсэн ч энэ бүх эргэлзээ дагуулсан шийдвэрээ Засгийн газар эгүүлэн татах ёстой гэсэн шийдвэрийг өчигдөр нам эвслийн бүлэг гаргасан юм. Багш ажилчдын цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг улс төрийн намууд олжээ.

Хүүхдүүдээсээ 20 мянган төгрөг харамлаад яах вэ хэмээн энэрэнгүй сэтгэл гаргалаа. Одонтой ээжүүдэд өгдөг 200 мянган төгрөгийг хэвээр үлдээж, төрсөн ээжүүд тэтгэмжээ авах нөхцөл бололцоогоор хангахаа амлалаа. Түүнчлэн, 36 сарын тэтгэмжээ хасуулах нь хэмээн зовниж байсан багш эмч, цэрэг, цагдаа гээд төрийн албан хаагчид сэтгэл амар ажлаа хийж тэтгэвэртээ суух боломжийг бүрдүүлэв. Энэ бүхнийг хэвээр нь үлдээх амаргүй байсан ч дарга нар машинаасаа татгалзаж, унах унаагаа жижигрүүлж, төрөөс авдаг унааны мөнгөнөөсөө татгалзаж байж өөрсдөөсөө таналтыг хийсэн юм. Энэ нь ч ард түмэнд таалагдлаа.

Хууль сурталчлах зорилгоор авдаг 90 сая төгрөгөө багасгахгүй юм гэхэд сар бүр нэг гишүүн унааны зардал гэж 500 мянган төгрөг авдаг байдлаа зогсоохоор нэгдсэн аж. МАН-ын 26 гишүүн энэ санаачилгыг гаргаж 500 сая төгрөг хэмнэхээр болсон гэнэ. Харин АН-ынхан том машинаасаа татгалзах уриалга гаргаж маргаашаас эхлэн эко машин унаж, бензин, шатахуунаа хэмнэх юм байна. Уг нь ажил хэрэг болчихвол сайхан санаачилга. Улстөрчид ард түмний халаасны мөнгө хумслах гэж шоу хийлээ гэж харах хэсэг байгаа ч тансаглал хэрээс хэтэрчээ гэдгээ хүлээн зөвшөөрч эхэлсэн нь хамгийн том амжилт.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх