Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 15
・ 6
Нөхөн сонгууль болох сургаар Сонгинохайрхан дүүргийн АН-ынхан талцан хэрэлдэж бараг зодоон цохиондоо тулаад нэг долоо хоногийг үдэх гэж байна.
Учир явдлыг тодруулбал, энэ сарын 11-ны өдөр тус дүүргийн намын нөхөн сонгууль зарлагдаж удирдлагууд нь цуглан тус сонгуулийг хэрхэн явуулах болон хэн, хэнийг нэр дэвшүүлэх талаар нээлттэй хуралдах гэтэл АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж орхижээ.
Тэрбээр, тэс өөр газар өөрийн дотны 30 хүнийг цуглуулж хуралдаад дундаасаа Ш.Одгэрэл гэх залууг сонгосон байна. Үүнийг нь дүүргийн одоогийн намын дарга болон дээрх 30 хүнээс бусад гишүүд нь огт мэдээгүй гэнэ. Тиймээс намын нийт гишүүдийг хамруулсан нээлттэй хурал хийгээд нэр дэвшиж буй хүнээ шударгаар өрсөлдүүлж сонгоё гэсэн саналыг Ш.Одгэрэлд бусад гишүүд нь тавьжээ. Гэтэл тэрбээр “Үгүй ээ. Бид хуралдчихсан. Тамгаа авъя. Намынбайраа суллаж өг” хэмээн зүтгэж байгаа аж. Ш.Одгэрэлийн хувьд Л.Эрхэмбаярын дотны хүн гэнэ.
Харин одоогийн намын дарга Ө.Пүрэвбаатарын хувьд намын байраа суллаж, тамгаа өгөхгүй гэдэг хариуг түүнд өгөөд байгаа юм байна. Учир нь түүний зохион байгуулсан хурлыг дүрмийн бус болсон гэж үзэж байгаа аж. Мөн тэрбээр шударгаар өрсөлдөж намын даргаа шинээр сонгох нь зөв. Нөхөн сонгуулийг дүрмийнх нь дагуу явуулъя гэсэн саналтай байгаа юм байна. АН-ын дээд байгууллага болох Хяналтын хороо ч уг хурлын талаар хэлэлцээд эцсийн шийдвэр гарах хүртэл намын хорооны эв, нэгдлийг хагалан бутаргах аливаа үйлдэл хийхгүй байхыг анхааруулжээ.
Ш.Одгэрэлийн зохион байгуулсан хурлын талаар АН-ын Хяналтын хороо одоогоор ийм шийдвэрийг гаргаад байгаа аж.
Гэтэл нөгөө Ш.Одгэрэл нь намынхаа байранд хүчээр дайрч орон тамга, тэмдгээ өгөхийг хэд, хэдэн удаа шаардсанаас гадна хэвлэлээр худал мэдээлэл өгч байгаа хэмээн тус намын бусад гишүүд, дэмжигчид ярьж байна. Ямартай ч СХД-ийн АН-ынхан хоёр хуваагдсан бөгөөд нэгийг нь Хяналтын хороо албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бол нөгөөхийг нь хүлээж авахгүй гэсэн шийдвэрийг аль хоёр жилийн өмнө гаргажээ.
Бүр тодруулбал, Ш.Одгэрэл тэргүүтэй хүмүүсийн 2013 оны нэгдүгээр сард “Дисковери” төвд хуралдсан намын хорооны хурлыг хяналтын хорооноос хүчингүйд тооцож байжээ. Харин Ө.Пүрэвбаатарын тэргүүлсэн 2013 оны 1 сарын 21-ний өдөр “River Beach”–д хуралдсан намын хорооны хурлыг хүчинтэйд тооцсон байна. Тиймээс Ө.Пүрэвбаатарт албан ёсоор тамга, тэмдгийг нь хоёр жилийн өмнө хүлээлгэн өгч байжээ. АН-ын Хяналтын хороо бол тус намын шийдвэр гаргах хамгийн дээд шатны байгууллага. Үндсэн хуулийн дээр цэц байдагтай адил АН-ын дээр Хяналтын хороо л байдаг аж.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.