Улстөр
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2015 01 сар 16
・ 1
Ардчилсан намын “Алтангадас” фракцынхны шудрага ёсыг уландаа гишгэсэн, хууль бус үйл ажиллагаа сүүлийн үед хэрээс хэтэрч, намын дүрэм, хууль ёсыг үл хүндэтгэн, мянга мянган жирийн гишүүд, дэмжигчдээ үл тоомсорлох болжээ. Энэ намын нэр хүндийг газарт унагаад буй Дэнзэн мэтийн нөхдийн тоог олон болгохыг хүсэгчид Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намд байсаар байгаа аж. Өөрийгөө намын дарга гэх Ө.Пүрэвбаатар нь намын хорооны гишүүдийн нөхөн сонгуулийг 2015 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гэнэт зохион байгуулахаар зарлаж өөрийн тойрон хүрээлэгчид, хамаатан садан, найз нөхөд, хувийн компанийнхаа ажилчид гэх мэт олон олон Дэнзэнгүүдийг сонгуулахаар завдсан нь эгэл жирийн гишүүдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн байна.
Иймд тус дүүргийн Ардчилсан намын жирийн гишүүд энэхүү дотоод сонгуулийг эсэргүүцэн намын байрныхаа гадаа жагсаал цуглаан зохион байгуулж, хууль бус сонгуулийг таслан зогсоосон байна. Жирийн гишүүд дэмжигчдийн хүсэлт шаардлага болон намын дүрэм ёсны дагуу СХД-ийн намын хорооны ээлжит бус хурлыг зарлан 91 гишүүн оролцох ёстойгоос 56 гишүүн оролцож 61.5 хувийн ирцтэй хуралджээ. Уг дүрэм ёсны хурлаар СХД-ийн Ардчилсан намын даргаар Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ш.Одгэрэлийг, Дэд даргаар СХД-ийн Засаг дарга М.Чинболд, Х.Норов, О.Алтанзул, Ч.Билэгсайхан, Ч.Бямбажав, Ж.Өнөржаргал, Хэрэг эрхлэх газрын даргаар Б.Мөнх-Оргил нарыг томилжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.