Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2024 01 сар 23
Vape буюу электрон тамхинд марихуан, (каннабидол, тетрагидрахлорканнабинол) никотин, бусад химийн бодисууд (формальдегид, цагаан тугалга,кадми) тос хэлбэрээр агуулагддаг ба уурших аргаар уушгинд ордог.
Электрон тамхинд марихуан нь тетрагидрахлорканнабинол хэлбэрээр агуулагдаж ам цангах, хоолны дуршлыг нэмэгдүүлэх, баяр хөөртэй мэдрэмжийг төрүүлэх бөгөөд мэдрэлийн эсүүдийг аажмаар гэмтээн сэтгэн бодох, хариу үйлдэл үзүүлэх чадварыг удаашруулдаг.
Никотин нь энгийн тамхинд агуулагдах хэмжээнээс бага хэдий ч энэ нь хүний биед сөргөөр нөлөөлөхгүй гэсэн үг биш. Тархи нь никотинд хамгийн мэдрэг бөгөөд өсвөр насанд электрон тамхи татах нь хүүхдийн танин мэдэхүй, сэтгэхүй, асуудлыг шийдвэрлэх, ой тогтоолтонд сөргөөр нөлөөлж зан авирын өөрчлөлтөнд оруулдаг. Өсвөр насны электрон тамхи татдаг хүүхдүүд энгийн тамхинд орох эрсдэл татдаггүй хүүхдүүдтэй харьцуулахад 3.6 дахин их, архи согтууруулах ундаанд хурдан донтдог нь судалгаагаар нотлогдсон.
Мөн тамхины утаагаар дамжин дээрх бодисууд амьсгалын замд орох ба уушгины эд эсэд хүрээд буцаад царцдаг. Царцсан тосыг дархлааны эсүүд устгаж чадалгүй бөөгнөрч уушгины хатгалгаа төст үрэвсэл, Vaping-associated pulmonary injury (VAPI) үүсгэдэг.
Дэлхийд дээр нийт 7000 өөр төрлийн амт үнэртэй электрон тамхи худалдаалагддаг. Эдгээрээс синнамоны амт, үнэр оруулагч бодисууд нь гуурсан хоолойны цэр гадагшлуулах үйл ажиллагааг алдагдуулж, архаг үрэвсэл үүсгэдэг нь батлагдсан.
Электрон тамхи хүний биед маш олон сөрөг нөлөөтэйг бүгд мэддэг боловч гарч чаддаггүй.
Иймээс электрон тамхинаас гарахыг хүсвэл
• Электрон тамхи миний амьдрал, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ?
• Электрон тамхийг өдөр тутамдаа хэрэглэснээр миний санхүү, сонирхол, зан авирт ямар нөлөө үзүүлсэн бэ/үзүүлж байна вэ?
• Тамхийг татахаа больсноор надад ямар өөрчлөлт гарах вэ? хэмээн өөрөөсөө асууж, тамхи татахад хүргэдэг хүчин зүйлс, уруу татдаг найз нөхөд зэргээсээ өөрийгөө туслаарлан, тамхинаас гарах өдрөө тэмдэглэн аажмаар хэрэглээгээ бууруулан, тамхинаас гарч буйгаа өөртөө итгэлтэйгээр найз нөхөд, гэр бүлийнхэндээ зарлан, тусламж хэрэгтэй үед гэр бүлийнхэн, өсвөр үеийн эмч, сэтгэл зүйчид хандан зөвлөгөө авах нь чухал.
Зинт клиник tэмнэлгийн Хүүхэд, өсвөр үеийн эмч Т. Амартүвшин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.