Н.Алтанхуяг гишүүн хэзээ үнэнтэй эвлэрч, ажлаа хийх вэ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 18 ・ 8

Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг хамгийн олон удаа хичээлээ тасалсан гишүүнээр тодорч мэдэх нь. УИХ 76 гишүүнтэй.

Харин энэ дунд нэг л хүн сүүлийн 2-3 сарын хугацаанд ажлаа хийсэнгүй. Хийх нь бүү хэл, ажлын байрандаа ч үзэгдсэнгүй. Энэ бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Түүний хувьд засаг толгойлж явсан сайхан цаг бий ч юм бүхэнд цаг хугацаа байдгийг харуулсан үйл явдал болсон нь өнгөрсөн оны аравдугаар сар байлаа.

Тодруулбал, түүний тэргүүлсэн Засгийн газрыг намынх нь нөхөд “Түгжил”-дэж унагасан нь түүхэнд үлдсэн, улс төрийн томоохон үйл явдал байлаа. Тэрбээр Засгийн газрын тэргүүний суудлаасаа буухтай зэрэгцээд осолд орж, БНСУ-д эмчлүүлэхээр одсон нь “Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хүн улсынхаа эрүүл мэндийн салбарт итгэхгүй байгаагийн нэг илрэл” хэмээн хэсэгтээ л олны шүүмжлэлийг хүлээсэн.

Гэвч тэрбээр нам гүмхэн байсаар нэг их удалгүй эх орондоо ирсэн. Гэсэн ч ажлаа хийлгүй, улс төрийг үзэгчийн байр сууринаас харж суусаар хэдэн сарыг үдлээ. Хэдийгээр өдий хүртэл нам жим байсан экс Ерөнхий сайдыг “Удахгүй ажилдаа орох гэж байгаа” гэх мэдээлэл Төрийн ордонд шинэ жилийн өмнө тарсан ч Н.Алтанхуяг гишүүний өрөө өнөө хэр түгжээтэй байна.

Түүний хувьд Засгийн газрыг тэргүүлж, төрийн гурван өндөрлөгийн нэгээр хоёр жил ажилласны хувьд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж, шинэ өрөө гаргаж өгөөд байгаа. УИХ-ын гишүүдийн зарим нь туслахтайгаа зэрэгцээд жижигхэн өрөөнд суудаг бол хэдэн удаа сонгогдсоноосоо хамаарч, өөр өөр хэмжээтэй өрөөнд суух нь бий. Харин шинээр төвхнүүлээд байгаа Н.Алтанхуяг гишүүний өрөө бусдаасаа хавьгүй том бөгөөд тэрбээр гурван тасалгаа бүхий өрөөнд тухлахаар болж байгаа.

Ингээд ч зогсохгүй хаалган дээрээ “Норовын Алтанхуяг” хэмээх том хаяг хадсан нь хэн хүний харааг булааж Н.Алтанхуяг гишүүний байдлыг “Үнэнтэй эвлэрч чадахгүй байна” хэмээн хошигнон тайлбарлах хүн ч байна. Нээрэн л түүний хувьд УИХ-ын чуулганы хуралдаанд суугаад, гишүүдтэй мөр зэрэгцэнэ гэхээс эвгүй санагдаж байгаа бололтой багагүй хугацаанд ажлаа хийсэнгүй.

Энэ чигээрээ удвал Н.Алтанхуяг гишүүн маань хичээлээ хамгийн олон удаа тасалсан гишүүнээр тодорч, рекорд тогтоож мэдэхээр байна. Уг нь ингэж дөлж суухын оронд улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа үед нөхөдтэйгөө хамтарч, Засгийн газрыг тэргүүлж байсны хувиар санаа оноогоо хуваалцаж ажиллавал тустай баймаар.

М.Өнөржаргал
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 01 сар 20/

    НААДАХЫНХАА ДАГАВАР ДАРАВГАР БҮХ ОХИД ХҮҮХНҮҮДИЙГ ШАЛГАА

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 20/

    АЛТАНХУЯГИЙГ БАЙГАА ГАЗРААС НЬ АВЧ ИРЖ ШОРОНД ХИЙ, ШОРОН БАЙТУГАЙ ХАДААСАНД ӨЛГӨСӨН Ч БАГАДАНА. 13 АЙМАГТ СЕТУНАРИ ГЭДЭГ ХАХУУЛИЙН КОМПАНИТАЙ НИЙЛЖ ЭМНЭЛЭГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ШАХСАН 50 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ОДОО НЭГ Ч АЖИЛЛАХГҮЙ БАЙГАА НААД НӨХРИЙГ ЧИНЬ АППАРАТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ШАХСАН ГАЗАР НЬ АВААЧИЖ ЭМЧ

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 19/

    Ene hun h ulsturuud burmusun holdov bololtoi. Yavah geed ch yavcgui bolsondog oo

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 19/

    tiimee buudbal saixan bai

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 18/

    фракц маракц гээд энэ ардчилалын нэр хүндийг ёстой алж байна аа,болимоор юм.даа ялангуяа энэ алтангадас,алтан хуяг хоёруу,үхээсээ билээ.тэр аваар нь тэр чигээр нь аваад явчихгүй

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 18/

    .овоо гайгүй ажиллаад байна гэсэн чинь холион бантангий нь **********чихдаг эр юмаа,идсэн уусан нь нотлогдвол ч өчиггүй ,яршиг амиа хоролвол таарна,хэн хохирох юм,залуу эхнэр нь дахиад л бас.... хуучин нь хөрөнгө эрх биш хуваасан л байлгүй.ямар бусадтай адил өрх толгойлсон энээ тэрээ гачигдах зовлон

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 18/

    Эр хүн тугч барина тугал ч хариулна гэдэг үг байдаг. УИХ-ын гишүүн гэдэг чинь маш том төрийн алба гэдгийн ухаараад удахгүй ажилдаа орох байлгүй дээ.

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 18/

    yamar gabiya baiguulsan gej uruuguu tomsgoj suid bolood baigaa yum be. Ulsiin ediin zasgiig elgeer ni hebtuulchihsen, hariutslaga tootsbol taarna

    Хариулах