АН-ынхан залуусаа биш мөнгөтэй хүмүүсээ дэмжсээр байх уу

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 18 ・ 3

Засаг төр солигдож, шинэ томилгоонууд өндөрлөх шатандаа шилжиж байна. Засгийн газрын одоо удтал хүлээгдэж буй Төрийн нарийн бичгийн дарга нараа л тодруулчихвал бүх зүйл гольдролдоо орно.

Харин энэ үйл явцтай зэрэгцэн улс төрийн томоохон төлөөлөл Ардчилсан намынхан бүтэц бүрэлдэхүүнээ аажмаар өөрчилж байна. Өөрчлөх, шинэчлэхэд буруудах зүйл байхгүй. Гэхдээ асуудалтай гэмээр өөрчлөлтүүдийг хийж байгаа нь харамсалтай. АН-ын шинээр томилогдсон “Ноён” өнгөрсөн долоо хоногт намынхаа эрх барих дээд байгууллагаа хуралдуулж нарийн бичгийн дарга нараа өөрчилөв. Тодруулбал Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар ХАХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Хүний нөөц хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүү, Хэвлэл мэдээллийн, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар Л.Эрдэнэчимэг нарыг тус тус томиллоо. О.Чулуунбилэг, М.Анхбаяр тэргүүтэй залуу боловсон хүчингүүдээ үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Ямартаа ч намын дотоод асуудлыг хариуцаж явдаг гол хүмүүсээр их хэмжээний мөнгөтэй, УИХ-ын гишүүд, сайд, дарга нар томилогдлоо. Хэн нь, юундаа ямар хүнээ сонгох нь намын дотоод журам. Гэхдээ эдгээр томилгоо нь эрсдэл дагуулж байна. Үүний цаана давхар ямар нэгэн далд эрх ашиг байгаа юм биш биз. Ирэх сонгуульд эдгээр мөнгөтэй эрхмүүд Ардчилсан намын гол санхүүжүүлэгч нь болох магадлалтай. Мэдээж гол санхүүжүүлэгчээ намын нэрийн жагсаалтад дээгүүр эрэмбэлэх нь орчин үеийн парадокс.
                         Ерөнхийлөгчийн санаачилснаар давхар дээлээ тайлахын оронд эдгээр гишүүд улам л давхарлаж өмсөхийг хичээж байна. АН-ын давхар дээлтэй нарийн бичиг нарийн бичгүүдийг С.Эрдэнэ тэргүүлнэ. Тэрээр УИХ-ын гишүүн, байнгын хорооны гишүүн, ХАХНХ-ын сайд, Баянгол дүүргийн АН-ын дарга, Нийслэлийн АН-ын дарга мөн МҮСБХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалд өөрийгөө томилуулах гэж хоёр гурван жил хэрүүл, маргаан дэгдээж яваа. УИХ Г.Батхүүгийн хувьд УИХ-д гарч ирэхдээ бас л хэрүүл, маргаантай гарч ирсэн. Тэрээр УИХ-ын гишүүн, байнгын хорооны гишүүний албыг хашиж байгаа.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 01 сар 18/

    saihanbileg chadaltai zaluusaa bish heden tugrugnii ardhiig harj, zoosnii nuheer turuu baiguulj bgaa n haramsaltai, ene buhen etsest n uurt chin l gai bolno, chadvarlag zaluusaa ajillluulbal ireeduid chamd l heregtei dee, chi ug n mungu harhaar tiim ydarsan hun bish dee?? umnu ajillaj baisan said na

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 18/

    saihanbileg chadaltai zaluusaa bish heden tugrugnii ardhiig harj, zoosnii nuheer turuu baiguulj bgaa n haramsaltai, ene buhen etsest n uurt chin l gai bolno, chadvarlag zaluusaa ajillluulbal ireeduid chamd l heregtei dee, chi ug n mungu harhaar tiim ydarsan hun bish dee?? umnu ajillaj baisan said na

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 18/

    saihanbileg chadaltai zaluusaa bish heden tugrugnii ardhiig harj, zoosnii nuheer turuu baiguulj bgaa n haramsaltai, ene buhen etsest n uurt chin l gai bolno, chadvarlag zaluusaa ajillluulbal ireeduid chamd l heregtei dee, chi ug n mungu harhaar tiim ydarsan hun bish dee??

    Хариулах