Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 19
・ 3
Иргэний хөдөлгөөний түүхэнд нэлээд тод ул мөр үлдээсэн Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний удирдагчдын нэг О.Магнай ШӨХТГ-ын даргын ажлаас сайн дураар халагдаад одоогоор гэрийн мухар сахиж суугаа ажээ.
Гэхдээ тэр бас зүгээр ч суугаагүй бололтой. Тэрбээр парламентад суудалтай улс төрийн намуудын үйл ажиллагаа болон өнөөгийн төр засгийн бодлого, түүний хэрэгжилтэнд шүүмжлэлтэй хандаж, зарим судалгаа тооцоонд дээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна. Мөн тэр Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнийхөө хуучин андуудтай холбогдож, цагаан сараас өмнө нийслэлийн төв талбайд жагсаал цуглаан хийхээр бэлтгэж буй ажээ. Түүнтэй нам бусчуудын холбоо зэрэг иргэний байгууллагууд хамтарч байгаа юм байна.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.