Загас: Дотоод хүсэл мөрөөдлөө илэн далангүй хуваалц

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 05 сар 13

Хонь

Долоо хоногийг эрч хүчтэйгээр эхлүүлж, өөрийгөө зоригтойгоор илэрхийлээрэй. Идэвхтэй байвал хүсч зорьсон ажил үйлсээ бүтээж чадна. Долоо хоногийн дундуур сэтгэл хөдлөл өндөр байна. Шийдэгдээгүй удсан асуудлуудыг шийдвэрлэх хэрэгцээ энэ үеэр гарна. Ажил дээрээ санал санаачлага гаргавал олонд дэмжигдэж, бусдаар хүлээн зөвшөөрүүлнэ. Хайр дурлалын харилцаа сорилттой байна. Зүрх сэтгэлээ дага, үнэнийг ярь. Санхүүгийн байдлаа үнэлж, бэхжүүлэх арга замыг эрэлхийл. Сайн мэдээ сонсоно. Найз нөхдөөс тань ямар нэг ашигтай санал ирж магадгүй. Мөн шинэ зүйл туршиж үзмээр санагдана. Гэр бүлийн харилцаа аз жаргалтай байна. Ажилдаа амжилт гаргахад тань гэр бүлийн хувь нэмэр маш их байх бололтой.

Үхэр

Хувийн өсөлт хөгжилдөө түлхүү анхаарах долоо хоног. Таныг гэрэлтүүлэх, онцгойруулах боломж олон гарна. Санхүүгийн байдал сайнтай муутай. Ашиг орлого сайн олох боловч эргээд томоохон зарлага гаргах шаардлага үүсч магадгүй. Тиймээс аливаа зарлага гаргахын өмнө сайтар эргэцүүлж, дүгнэлт хийх нь зөв. Долоо хоногийн дундуур гэр бүлийн харилцаанд үл ойлголцол гарч магадгүй. Гэхдээ та өөрийн сэтгэл татам чанарын ачаар асуудлыг эвээр шийдвэрлэх бололтой. Ганц бие ч бай, хостой ч бай энэ долоо хоногт үхрийн ордныхны сэтгэл татам байдал өндөр байна. Эрүүл байя гэвэл тэнцвэртэй амьдралын хэв маягийг баримтлаарай. Амралтын өдрөөр байгальтай ойр байж, өөрийгөө цэнэглэ. Бизнес эрхлэгчид аз хийморь дагуулсан гайхалтай мэдээ сонсоно. Нөхцөл байдал таны талд байна.

Ихэр

Нийгмийн оролцоо ихтэй долоо хоног. Сониуч зан тань таныг шинэ зүйл сурах, богино аялалд гарах зэрэг үйл явдалд хөтөлж магадгүй. Харилцаа бол таны супер хүч. Ажилдаа ахиц дэвшил гаргах, харилцаан дахь үл ойлголцлоо шийдвэрлэхэд харилцааг ашигла. Санхүүгийн хувьд хэт харам зан гаргалгүйгээр төсвөө хянаарай. Өөрчлөлтийг хүлээн зөвшөөр. Дасан зохицох чадвараа сайжруул. Бизнес аялалд гарч магадгүй бөгөөд энэ нь эерэг үр дүн дагуулна. Ажлын талбарт хүндэтгэл, эд баялаг, аз жаргалыг олж авах болно. Мөн гэр бүлийн аз жаргал, амар амгалангаа ч хадгалж чадна. Үүнд таны хувь нэмэр багагүй орох болно. Бизнес эрхлэгчид цаг үетэйгээ хөл нийлүүлж, шаардлагатай бол тогтолцоогоо өөрчил. Улс төрөөс болгоомжил.

Мэлхий

Ажил танаас илүү ихийг шаардаж магадгүй. Үүнээс болоод таны сэтгэл хөдлөл их байна. Ажил амьдралынхаа тэнцвэрт байдлыг аль болох хадгалахыг хичээгээрэй. Тодорхой хил хязгаарыг тогтоож, гэр бүлийнхэндээ анхаарлаа хандуулаарай. Гэнэтийн худалдан авалтаас зайлсхийж, урт хугацааны аюулгүй стратегийг төлөвлө. Хүмүүстэй харилцахдаа үнэн бөгөөд эелдэг байхыг хичээ. Үүнийхээ ачаар та бусадтай сайн харилцаа тогтоож чадна. Хайр дурлал танаас тэвчээр шаардана. Халуун ам бүлээрээ цугларах юм уу орон байраа тохижуулах зэргээр амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрөөнө. Бизнес эрхлэгчдэд ашиг олох боломж гарч ирнэ. Ажлын талбарт таны эрх мэдэл нэмэгдэж ч магадгүй. Зардал өндөр байх ч гэлээ орлогын эх үүсвэрээ хадгалахад бэрхшээл гарахгүй. Хамаатан садантайгаа уулзах урилга хүлээн авч магадгүй.

Арслан

Эрч хүчтэй, бүтээмж өндөртэй долоо хоног таныг хүлээж байна. Таны манлайлах ур чадвар гялалзана. Гэсэн хэдий ч багийн бусад гишүүний саналыг нээлттэй хүлээж авах хэрэгтэй. Санхүүгийн тэнцвэрт байдлаа хадгалахыг хичээ. Харин харилцааны хувьд хэт бардамнах, эмзэглэж гомдох хоёрын хооронд тэнцвэрт байдлыг хадгалахыг хичээ. Ойр дотны хүнд тань таны чин сэтгэлийн зөвлөгөө хэрэг болж магадгүй. Эрүүл амьдралын хэв маягийг сахиж, дэглэм барихад тохиромжтой. Гэхдээ тунг нь хэтрүүлж болохгүй. Хайр дурлалын харилцаа таатай байна. Та өөрийн сэтгэл татам байдлаа ухаалгаар ашиглах хэрэгтэй. Сайн үйлсэд урам зоригтойгоор оролцоно. Бизнес эрхлэгчдийн хувьд сахилга бат, дэг журмыг нэн тэргүүний зорилгоо болгоорой. Тэгж чадвал өрсөлдөгчөө ялж, амжилтад хүрнэ.

Охин

Энэ долоо хоногт амьдралынхаа бүхий л зүйлд тэнцвэртэй хандахыг зөвлөж байна. Хувийн зорилго болон бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага хоёрынхоо хооронд эргэлзэх үе гарна. Гэхдээ та энэ үелзэлийг ухаалгаар удирдаж чадна. Харилцааны урлаг хамгийн чухал гэдгийг сана. Санхүүгийн боломж гарвал зайлшгүй шийдвэрлэхээр хүлээгдэж байсан асуудлуудаа түрүүлж шийдээрэй. Цагийн менежментэд анхаарлаа хандуул. Амралтын өдрүүдээр ганцаараа байж, эргэцүүлэн бодох, өөрийгөө цэнэглэхэд цаг гарга. Тайван эргэцүүлсний эцэст шийдэмгий хөдөлж чадвал өсөлт хөгжил танд ойрхон байна. Таны алсыг харааг дэмждэг хүмүүст л төлөвлөгөөгөө хуваалцаарай. Энгийн зүйлээс баяр баясгаланг олж хар. Таны зөвлөгөө бусдад тусаа өгч, нэр хүндийг тань өсгөнө. Хол байгаа хайртай хүмүүстэйгээ чухал харилцаа холбоо тогтооно.

Жинлүүр

Таныг өсгөж хөгжүүлдэг харилцаа холбоогоо эрхэмлэж, бэхжүүл. Ажлын байран дээр асуудал үүсч магадгүй. Ийм үед төрөлхийн дипломат зангаа ашиглаарай. Гэхдээ эцсийн дүндээ хамт олон, өндөр албан тушаалтнуудаас маш их дэмжлэг хүлээж авна. Нийгэм, улс төрийн үйл ажиллагаанд ихэнх цагаа зарцуулна. Нийгмийн харилцаа, оролцоо тань нэмэгдэхийн хэрээр амар амгалан байх хэрэгцээ гарна. Хайр дурлалын харилцаа хүчтэй байна. Заримдаа үгсийг бус чимээгүй байдлыг ч сонсохыг хичээгээрэй. Санхүүгийн тэнцвэрт байдалдаа анхаарлаа хандуул. Удаан хүлээсэн орлого орж ирж магадгүй. Бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндээ ч бас тэнцвэртэй байлгахыг хичээгээрэй. Энэ долоо хоног таны хувьд бүхэлдээ тэнцвэрийн долоо хоног гэхэд болно. Аливаа сорилтыг нуугдсан боломж гэж хүлээж аваарай.

Хилэнц

Хүсэл тэмүүлэл бол таны хүч чадал. Гэхдээ хүч чадлаа үнэхээр гялалзуулъя гэвэл түүнд тодорхой чиглэл шаардлагатай. Бэрхшээл гарч ирвэл стратегийн түвшинд оюун ухаанаа ашигла. Сэтгэл хөдлөл өндөр байж магадгүй. Аль болох бүтээл байдлаар сэтгэл хөдлөлөө ашиглаарай. Хайр дурлалын харилцаа гүн гүнзгий байна. Хурц зөн совингийнхоо ачаар далд боломжуудыг ил гаргаж ирнэ. Санхүүгийн шийдвэр гаргахдаа хэт зоримог байхаас зайлсхий. Эрүүл мэндээ хоёрдугаарт тавих хэрэггүй. Үргэлж өдөр тутамдаа эрүүл амьдралын хэв маягийг баримтал. Амралтын өдрөөр өөрийгөө сонсож, өөрийнхөө дотогшоо өнгий. Энэ нь таны чухал мөн чанаруудыг ил гаргах болно. Өндөр албан тушаалтнуудтай сайн харилцаа тогтооно. Шаргуу хөдөлмөрийн тань үр дүн ойрын өдрүүдэд харагдах болно.

Нум

Зөн совин тань ер бусын хурц байна. Энэ байдлыг ашиглаад хүсэл зорилгоо дахин шинээр тодорхойлоод үзэхэд гэмгүй. Нөлөө бүхий хүрээлэл дунд орох магадлалтай байна. Бусадтай санаа бодлоо солилцсоноор бизнес тань цэцэглэн хөгжинө. Санхүүгийн байдалдаа анхаарал хандуулж, урт хугацааны тогтвортой байдлыг зорилго болго. Амралтын өдрөөрөө ойрхон аялалд гараарай. Богино аялал эсвэл оюуныг тэтгэх аливаа эрэл хайгуул хийх нь таныг эрч хүчтэй болгоно. Хувийн өсөлтийн талаар бодож, ирээдүйн амжилтынхаа үрийг тарих цаг болжээ. Амжилтад хүрэхийн тулд уян хатан байдлыг давуу талаа болго. Ажлаа амжилттай бүтээе гэвэл нарийн төлөвлөгөөтэй бай, бусдын асуудалд бүү оролц. Нийгмийн харилцаан дахь таны байр суурь өснө. Хамаатан садандаа гар сунган тусла.

Матар

Шаргуу хичээл зүтгэлийнхээ үр дүнг олж харах долоо хоног. Гүйцэтгэлийг тань хүн бүхэн анзаарна. Гэсэн хэдий ч сагаж хөөрөлгүй бүх зүйлд тэнцвэртэй хандаарай. Стрессээ удирдаж сурах хэрэгтэй. Санхүүгийн шийдвэр гаргахдаа болгоомжтой байхыг зөвлөж байна. Урт хугацааны аюулгүй байдлаа бодолцож, гэнэтийн зарцуулалтаас зайлсхий. Бүтээлч эрэл хайгуул танд баяр баясгаланг авчирдаг. Тиймээс оюун ухаанаа сэргээх шинэ хоббитой болоорой. Бусдад туслах үед таны дотоод хүч өсдөг гэдгийг санаарай. Амралтын өдрийг гэр бүлдээ зарцуулаарай. Гэр бүлийн гишүүдтэйгээ ямар ч ажил хийсэн амжилттай бүтэхээр байна. Хайртай хүнтэйгээ маргаан үүсгэж магадгүй ч таны тайван байдал шуурган дундах гэрэлт цамхаг байх болно. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал таны талд шийдэгдэнэ. Бизнестэй холбоотой томоохон шийдвэр гаргахдаа тайван хүлээцтэй бай. Таныг том аялал хүлээж байна.

Хумх

Бусадтай хамтран ажиллахдаа нийтийг дагаж намиралгүй өөрийн байр сууриндаа тууштай байгаарай. Бүтээлч төслүүд тань ололт амжилт дүүрэн байна. Долоо хоногийн дундуур амлалтаа эргэн харж, эргэлттэй шийдвэр гаргах шаардлага гарч магадгүй. Санхүүгийн байдал төсөөлөөгүйгээр өөр тийш эргэж магадгүй. Хайр дурлалын хөнгөн харилцаа тань гүнзгий үе шатанд орох магадлалтай байна. Гэр бүлийн харилцаанд ойлголцол, эв найрамдлыг хадгал. Амралтын өдрүүдийг оюунаа хөгжүүлэхэд зарцуул. Энэ нь таны ирээдүйн хүсэл тэмүүллийг тэтгэх болно. Цэцэрлэг арчлах, хоол хийх гэх мэт эрүүл амьдралын хэв маягаар оюун санааныхаа эрч хүчийг нөхөөрэй. Янз бүрийн кампанит ажил болон стрессээс болж төлөвлөгөө нурах магадлалтай. Таны үг эргэн тойрныхонд тань нөлөөлөхүйц жинтэй байна. Гэр бүлийн гишүүдээсээ хайр хүндэтгэл хүлээнэ.

Загас

Бусдын оронд өөрийгөө тавьж ажиллаж чадвал багийн амжилт ойрхон байна. Хамт олонтойгоо уялдаа холбоотой байж, удирдах үүргээс бүү зайлсхий. Таны хувь нэмэр үнэлж баршгүй гэдгийг сана. Санхүүгийн байдлаа тогтвортой өсгөх арга замыг эрэлхийл. Хайр дурлалын харилцаанд нээлттэй байдал хамгийн чухал. Дотоод хүсэл мөрөөдлөө илэн далангүй хуваалц. Урлаг, хөгжим, уран зохиол зэрэг соёлын үйл ажиллагаанд оролцож, сэтгэл санаагаа ариусган, эрч хүч аваарай. Гэр бүлийн харилцаанд сонсогчийн үүрэгтэй оролцоод үз. Заримдаа чимээгүй байх нь үгнээс илүү дэмжлэг болдог. Найз нөхөд, хамаатан садан тань таны ухаалаг байдлыг үнэлнэ. Гэр бүлдээ түлхүү анхаарал хандуулаад бизнесээ орхигдуулж магадгүй. Өөрчлөлтийг дуртайяа хүлээж ав. Олон талаас сайн мэдээ хүлээж авна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх