Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2024 06 сар 12
・ 1
Өчигдөр цахим орчинд "Шадар сайд С.Амарсайханы хүү гэрийнхээ цонхон дээр буутай зогсож байна" гэх зураг цацагдсан. Тэгвэл уг мэдээллийг түгээсэн Hardnews.mn цахим хуудас тун удалгүй түүний гэр бүлээс худал мэдээлэл тараасандаа уучлалт гуйсан юм.
Өдгөө Шадар сайд С.Амарсайханы хүү Англи улсад сургуулиа амжилттай төгсөж, Их Британийн парламентын танхимд ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монголд одоогоор байхгүй байгаа хүнийг гэрийнхээ цонхон дээр гар буу барин зогсож байгаа мэтээр фото эвлүүлэг хийж түүгээсэн гэсэн үг юм. Ийнхүү түүний гэр бүлийг сонгуулийн хар пи-арт зохион байгуулалттайгаар хутгаж байгаа нь тогтоогджээ.
Худал мэдээлэл, зохиомол эвлүүлгийг анх түгээсэн Hardnews.mn сайт үндэслэгүй мэдээлэл тараасан явдалдаа хүлцэл өчиж дараах залруулгыг гаргаж, уучлалт гуйжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.