Авто зам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг Google Map-д байршуулна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 06 сар 20

ЗТХЯ санаачлан олон улс, улсын чанартай авто зам дагуух зорчигч тээврийн авто буудал, хоолны газар, авто засварын төв, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууламжийн байршил зүйн зураг, үйл ажиллагааны цагийн хуваарь, зурган мэдээллийг Google Map системд байршуулахаар И-Тек компанитай хамтран ажиллаж байна.

Эхний ээлжинд баруун бүс буюу Улаанбаатар-Арвайхээр-Баянхонгор-Алтай-Ховд-Баян-Өлгий-Улаангом-Улиастай-Тосонцэнгэл-Цэцэрлэг-Хархорин-Булган-Орхон-Дархан-Улаанбаатар чиглэлийн олон улс, улсын чанартай авто зам, түүний дагуух үйлчилгээний байгууламжийн зургийг стандартын дагуу тоноглосон машинаар явж, 360 градусын өнцгөөр авч “Google map” систем рүү оруулах юм. Мөн Булган боомтоос Цагааннуур боомт хүртлэх олон улсын АН4 авто замын зургийг оруулна. Зөвхөн авто замаар хязгаарлагдахгүй түүний ойролцоох сум, суурин газар, аялал жуулчлалын бүс нутаг, байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудын байршлын зураг, мэдээллийг ч оруулж байна.

Цаашид Монгол Улсын хэмжээнд олон улс, улсын чанартай бүх замын дагуу хийж, Засгийн газраас "GoMongolia" уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээр зорьсныг ЗТХЯ мэдээлжээ. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх