Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2024 06 сар 24
Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлэх нь битгий хэл “унтаж ч чадахгүй” явна гэнэ.
Учир нь түүний хууль зөрчиж Туул голын эрэг дээр барьсан “Хаан жимс” амралтын газар усанд автжээ.
Анх чацаргана тарина гэж газар авчихаад Туулын эргийг түрж том амралтын газар байгуулсныг тухайн үед олон нийт эсэргүүцэж байв. Улмаар Туул голд бохир усаа цутгаж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоогоод байсан ч Н.Алтанхуягийн амралтын газар ажилласаар байсан юм.
Тэгвэл Монгол Улсын Усны тухай хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан “Хаан жимс” амралтын газрын асуудлыг хуулиар шийдэж чадахгүй байгааг ийнхүү байгаль эх өөрөө шийдээд өгөв бололтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.