Эцэг, эхчүүд хүүхдээ өндөр боловсролтой иргэн болж төлөвшүүлэхэд ихээхэн анхаарах болсон билээ. Үүний хэрээр монгол улсад олон хувийн сургуулиуд байгуулагдаж дор бүрнээ өөрсдийн хувь нэмрээ боловсролын салбарт оруулж яваа.
Тэдний нэг нь Найтын Австрали-Монгол сургууль юм. Энэхүү сургууль нь 1-9-р ангийн сурагчдын элсэлт авч буй бөгөөд одоогоор Нүхт болон Зайсан гэсэн хоёр байршилд үйл ажиллагаа явуулж байгаа сайхан мэдээг дуулгая.
Та хүүхдээ гэртээ ойр салбарт суралцуулж Англи, Монгол хэлийг хамгийн өндөр түвшинд эзэмшүүлэх боломжтой бөгөөд нэг ангид 20-22 хүүхэд суралцдаг юм. Мөн математикын хичээлийг гүнзгийрүүлж үздэг. Түүнчлэн суралцагч хүүхдүүд бие биедээ хүндэтгэлтэй харилцах харилцаанд суралцахаас гадна, аюулгүй орчинд, нөхөрсөг зан чанартай болгон хүмүүжүүлж байна.
Рагби спортоор Олон улсад хүүхдүүдээ бэлдэж Дэлхийн шилдэг дасгалжуулагчид жилд хоёр удаа хүрэлцэн ирж хүүхдүүдээ бэлддэг.
Хүүхдийн бие бялдар, эрүүл мэндэд нь анхаарах цогц хөтөлбөртэй сургалтын арга барилтай сургууль гэдгийг онцолж байна.
Тухайлбал,
- Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан Бага боловсролын хөтөлбөрийг Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс Мужийн боловсролын стандартын газрын К-12 сургалтын хөтөлбөртэй хослуулан боловсруулсан шинэ хөтөлбөрөөр бага боловсролыг эзэмшүүлнэ.
- Хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжих, сэтгэцийн эрүүл мэндийг амгаалах үр дүнтэй хэрэгсэл болсон спортоор дамжуулан, сурагчдаа хөгжүүлэхийг эрхэм болгосон. Суралцагчид "Эрүүл биед саруул ухаан" оршдогийг ойлгож, түүнийг өөртөө дадал болгон хэвшүүлж мөрдөхөд суралцана.
Ингээд Найтын Австрали-Монгол сургуулийг хамтран үүсгэн байгуулагч КРИСТОФЕР НАЙТ-ын сургуулиа танилцуулж буйг хүргэж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн албан ёсны Knight's Australian-Mongolian School цахим хаягаас авах боломжтой.