Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 20
・ 1
Монгол дахь Америкийн худалдааны танхим болох "Ам Чам Монгол" байгууллага “Сант Марал” судалгааны төвтэй хамтран нэгэн сонирхолтой судалгааг олон нийтийн дунд явуулжээ.
Удтал чимээгүй байсан “Сантмарал”-ын тус судалгаа олон зүйлийг хамарсан ч улс төрчдийн рейтинг олны анхаарлыг ихээхэн татаад байна.
Тодруулбал, тус судалгаагаар явуулсан “Удирдагчид ба намуудын талаарх үнэлгээ” гэх хэсэгт таны бодлоор өнөөдөр Монголын хамгийн сайн удирдагч хэн бэ гэсэн асуултад иргэд “Мэдэхгүй” гэсэн хариултыг хамгийн ихээр өгчээ.
Олон нийтийн бараг тал хувь нь шилдэг удирдагчаар хэн нэгнийг нэрлэхээс татгалзсан бол үлдсэн хүмүүсээс 20-24 хувь нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг, 10 орчим хувь нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэрлэжээ. Гуравдугаарт харин “Хэн ч биш” гэж хариулжээ. Араас нь Н.Багабанди, С.Ганбаатар, Х.Баттулга, Э.Бат-Үүл, П.Очирбат, Н.Алтанхуяг, М.Энхболд нарын улстөрчид жагсчээ.
Улс төрчдөд итгэх иргэдийн итгэл алдарсаар байгааг эндээс харж болохоор байна. Судалгаанд оролцсон иргэдийн дөнгөж 20 гаруй хувь нь Ц.Элбэгдоржийг шилдэг гэж хүлээн зөвшөөрсөн бол түүнээс бага буюу 10 хүрэхгүй хувийн саналыг нэр хүндээ барсан гэх Н.Энхбаярт өгсөн байна. Ямартай ч тэр эмнэлэгт байгаа ч энд суугаа улс төрчдийг ичээгээстэй. Шилдэг улс төрчдийн гурав дах орой зайг дүүргэх хүн өнөөдөр Монголд байхгүйг тус судалгаанаас мөн харж болно. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрт дөхөж очих улс төрч парламентын 76 дотроос ч хайгаад олдохгүй байгаа гэнэ. Харин гурвыг алгасаад дөрөвт бичигдсэн улс төрч нь Н.Баганбанди байх юм. Гэтэл яралзтал санаачилга гаргаж шилдэг 10-т багтаж ядаж байх ёстой залуу лидерүүд нь удахгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусах гэж буй Ц.Элбэгдорж, үеэ өнгөрөөсөн Н.Энхбаяр, Н.Багабанди нарын ард зогсож байгаа нь хатуухан хэлэхэд ичмээр юм болж байна. Уг нь тэд чинь энэ цагт төр барилцаж яваа залуус бус уу. Ард түмэн өмнөх хоёр ерөнхийлөгчөө үгүйлдэг хэвээрээ. Харин одоогийн улс төрчдөд итгэл алдарсаар. Иргэдийн тал хувь нь шилдэг улс төрчөөр хэн нэгнийг нэрлэж чадаагүйгээс нь харвал тэд үнэхээр өнөөдрийн улс төрчдөд итгэл алдарчээ. Харин үлдсэн 50 хувийг нь 10 хүнд хувааж авсан нь олон жилийн түүхтэй боловсон хүчнээрээ хахаж цацдаг намын лидерүүдийн чансаа шал дордтолоо муудсан гэхэд итгэхээс өөр аргагүйд хүргэж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.