УИХ-ын сонгуулийн 9-р тойрог Баянгол дүүрэгт Үндэсний эвсэлээс нэр дэвшигч Жаргалсайханы Хонгорзул саналаа өглөө.
Тэрбээр өглөөний 08:00 цагт өөрийн амьдардаг Баянгол дүүргийн 28 дугаар хорооны санал авах байранд гэргийн хамт очиж саналаа өгчээ.
Энэ үеэр тэрбээр “Гол нь бүх зүйл шударга байгаасай. Ард түмэн төрд төлөөллөө илгээх эрхээ бүрэн дүүрэн эдлээсэй. Тэдний сонголтод хууль бусаар нөлөөлөх, нам эвсэл болон нэр дэвшигчдийг гүтгэж, нэр төрд нь халдах зэрэг зальхай булхай үйлдэлгүй, сонгууль шударга, цэвэр явагдаасай гэж хүсэж байна. Ингээд Баянгол дүүрэгт нэр дэвшиж буй 50 нэр дэвшигч болон Үндэсний эвсэлийнхэндээ амжилт хүсье” гэсэн юм.