Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 07 сар 16
Хөвсгөл аймаг, Тариалан сум. Сэлэнгэ багийн "Намнангийн-Ар" гэдэг газар тус аймгийн Мөрөн сумын харьяат 13 хүн /4 том хүн, 9 хүүхэд/ 07.15-ны өдрийн 15:00 цагийн орчим “Намнан” ууланд жимс түүж явсанаас бага насны 1 хүүхэд сураггүй алга болжээ
Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 16:41 цагт Онцгой байдлын газарт өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн алба хаагчидтай хамтран 4 настай хүүг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 17:21 цагаас зохион байгуулах явцад иргэн О нь “Захын булаг“ гэдэг газар зорчиж яваад тухайн хүүхдийг автозамын дэргэд байхад нь олж, ойролцоох малчин айлд хүргэж өгсөн тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас 18:15 цагт мэдээлсэн.
Мэдээллийн дагуу малчин Б-ынд 18:34 цагт очиж, тухайн хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралт, аялал зугаалгаар явахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.